GoGo мэдээний агентлаг УИХ-ын 69 дүгээр тойргийн 11 дүгээр хэсгийн санал авах байрнаас сурвалжлага хийлээ. Энэ хэсэгт 1366 сонгогч бүртгэгдсэнээс өглөөний 10:00 цагийн байдлаар 153 сонгогч саналаа өгөөд байсан юм.
Тус хэсгийн ахлах зохион байгуулагч О.Баянжаргал "Иргэд идэвхтэй саналаа өгч байна. Одоогийн байдлаар дөрвөн хүний саналын хуудас хүчингүй болсон. Гэхдээ иргэд дахин нэг удаа саналын хуудас авч бөглөх эрхтэй" гэлээ.
Энэ үеэр тус дүүргийн сонгогч М.Нарантуяа саналаа өгч байсантай таарч түүнээс яриа авсан юм.
Саналаа өгчихөөд гараад ирлээ, сэтгэгдлээ хуваалцаач?
-Жил бүрийн сонгуулиар би өөрөө багадаа явж байсан энэ 77 дугаар цэцэрлэгтээ ирж саналаа өгдөг. Зохион байгуулалт их сайхан байна. Өглөө эрт учраас хүн сийрэг байна. Ер нь иргэд заавал орой цагийг нь тулгахгүйгээр өдөр өөрийнхөө завыг харж байгаад хүн бага үед ирээд өгчихвөл амар шүү дээ.
Залуустаа хандаж хэлэхэд?
-Залуус сонгуулиа заавал өгөөрэй. Улс төр бидэнд хамаагүй гэж битгий бодоорой. Улс төр бидний амьдрал, бидний ирээдүй, эх орны хувь заяаг шийддэг учраас идэвхтэй оролцож, сонгуулиа өгөөсэй гэж хүсэж байна. Сонгууль өгнө гэдэг иргэний үүрэг учраас бүгд хариуцлагатай, цаг заваа гаргаад ирээрэй.