Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр АН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ.
"Нийт монголчууд маань сонгуульдаа өргөн дэлгэр оролцож байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар АН-ын төв штабт МАН болон бусад намуудын нэр дэвшигчидтэй холбогдсон 60 гаруй зөрчил илрээд байна. Энэ зөрчил дотроос МАН-ын нэр дэвшигчийн нэрийг татуулах ноцтой нэлээд хэдэн зөрчил байна" гэлээ.
"Өнөөдөр МАН-ын зарим нэр дэвшигчид хууль бус үйлдэл гаргаж байгаа талаар манай штаб дээр ирж байна" гээд мөнгө тараасан, сонгогчдыг аватобусаар зөөж сонгуулийн хуулийг зөрчсөн, нэр дэвшигч Р.Гончигдоржийн ухуулагчийг хүн зодсон мэтээр гүжирдсэн зэрэг хууль зөрчсөн" гэлээ.
Мөн "Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг ХХБ худалдан авч байгаа тухай сайн мэдээг илтэд гуйвуулан санал авах байрны үүдэн дээр гүтгэлгийн чанартай мессежүүдийг нийт 1998 санал авах байран дээр МАН-ынхан тарааж, иргэдэд хэлж байгаа талаар манай штаб дээр ирж байна. Орон даяар зохион байгуулалттай цаг хугацааны хувьд тайлбарлах боломжийг алдагдуулсан ийм зүйлийг явуулж байна.
Сурталчилгааны хугацаа дууссаны дараа МАН, МАХН "Эрдэнэт"-ийн асуудлын талаар гүжир гүтгэлгийн чанартай сурталчилгаа явуулж, Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудлаар АН хууль хяналтын байгууллагад хандах болно.
Монгол түмний минь сонголт мэргэн улс төр маань түвшин байх болтугай. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийт иргэдээсээ хүсч байна.