Санал тоолох автомат төхөөрөмжийн лацыг хуулсан хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Сонгинохайрхан дүүргийн 71-р тойргийн 3-р санал авах байранд санал өгч байсан сонгогч саналын автомат машины лацыг хуулж, саналын хуудсыг уншуулалгүйгээр хийсэн байна. Тагнуул болон цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, уг үйлдлийг таслан зогсоожээ.
Яг ийм үйлдэл Баянгол дүүргийн 67-р тойргийн 14-р санал авах байранд мөн гарчээ.
Энэ нь санал өгөх үйл явцад саад болох гэсэн зохион байгуулалттай ажил байж магадгүй гэж СЕХ-оос үзэж байна.
Сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш санал тоолох автомат төхөөрөмжтэй холбоотой гомдол хэд хэд иржээ. Өвөрхангай аймгийн Төгрөг суманд тог тасарснаас болж машин гацаж, уншиж байсан саналын хуудсыг гацаасан байна.
Мөн цахилгаан эрчим хүчний хэлбэлзлээс болоод Хан-Уул дүүрэг, Увс аймагт автомат машин гацсан. Тиймээс цахилгааныг хэлбэлзэлгүй байлгах, таслахгүй байхыг анхааруулжээ.