Иргэн та санал өгөхөөр очиход хурууны хээ уншигч ажиллахгүй бол иргэний үнэмлэхээрээ бүртгүүлэн саналаа өгөх боломжтой.
Санал хураалт эхэлснээс хойш иргэний бүртгэлийн компьютер дээр хурууны хээ танихгүй, уншихгүй байна гэсэн гомдол хэд хэд ирсэн байна.
Энэ дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн явуулын баг ажиллаж тухай бүрд нь засаж байгаа аж.
Хурууны хээ уншигч ажиллахгүй бол хуульд заасны дагуу иргэний үнэмлэхээр нь бүртгэнэ хэмээн заажээ.