УИХ-ын 2016 оны Сонгуулийн 51-р тойргийн 13 дүгээр хэсгийн санал авах байранд сурвалжлагаар очлоо. Баянзүрх дүүргийн 14 хороолол Халдвартын автобусны буудлын ойролцоох санал авах байранд очиход үүдэнд нь сонгогчдын машин битүү, иргэд урт дараалал үүссэн байлаа.
Хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Э.Энхдөлөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай хэсэгт хэчнээн хүн санал өгөх ёстой вэ?
-Улсын бүртгэлээс гаргаж өгсөн нэрсийн жагсаалтын дагуу 2816 сонгогч санал өгөх ёстой.
-Одоогийн байдлаар /14.20 цаг/ санал өгсөн хүмүүсийн тоо хэчнээн хувьтай байна?
-31 хувь байна. Би өмнө нь сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан. Гэтэл энэ жилийн хувьд сонгогчид маш их идэвхтэй байна. Хамгийн эхний хүн 07.03 минутад ирж санал өгсөн. Өглөөнөөс хойш хүмүүс огт тасрахгүй урт дараалал үүссэн байдалтай байна. Залуучуудын идэвх маш сайтай байна.
-Зөөврийн хайрцгаар хэчнээн хүн санал өгсөн бэ?
-15 хүн өгсөн. 07.00 цагаас эхлээд ажиглагч нарыг байлцуулан зөөврийн хайрцгаар санал өгсөн сонгогчдын саналыг уншуулсан.
-Иргэд саналын хуудсаа буруу дугуйлах, саналын хуудас хүчингүй болох тохиолдол хэр гарч байна?
-Өглөөнөөс хойш 10 гаруй ийм тохиолдол гарсан. Хоёроос илүү дугуйлах, буруу тэмдэглэгээ хийж байна.
-Иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой, хурууны хээг танихгүй байх зэрэг зөрчил гарсан уу?
-Гарч байна. Хамгийн гол нь иргэд саналаа өгөхөөс өмнө www.burtgel.mn хандаж өөрийнхээ мэдээллийг шалгаад үзэх хэрэгтэй байна. Бичиг баримт нь зөрснөөс болж хэсгийн хорооны хүмүүсийг загнах, зэмлэх явдал гарч байна. Бид бол Улсын бүртгэлээс гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаа л баримтална шүү дээ.
-Хэсгийн хороонд нийт хэчнээн хүн ажиллаж байна?
-Зургаан зохион байгуулагч, хоёр итгэмжлэгдсэн хүн ажиллаж байна. Үүнээс гадна АН, МАН, МАХН, Ард түмнээ хайрлая нам, ТТЭНЭ, МСДН, Монголын консерватив нам болон бие даагч, ТББ-ын төлөөлөл ажиллаж байна.