Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 498 хүнээс хамгийн идэвхитэйгээр сурталчилгаа хийсэн хүмүүс өнөөдөр догдлол өндөртэй байгаа биз ээ.
Хэдхэн цагийн дараа сонгуулийн санал авах хугацаа дуусч, автомат төхөөрөмж саналуудыг тоолж эхэлнэ. Амьсгаа хураан чагнах үр дүн гарах тэр мөч хамгийн хэцүү байх биз.
Тэгвэл ямар тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнээр тооцох вэ. Сонгуулийн тухай хуулийг сөхье.
Хуулийн 133 дугаар зүйлд Сонгуулийн дүн гаргах, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчийг бүртгэх талаар заасан байна.
Үүнд, “Сонгуулийн төв байгууллага тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалт гаргах бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно” гэжээ.
Мөн “жагсаалт дахь хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг тойрогт ногдох мандатын тоогоор таслахад тухайн таслагаа дахь мандатад хуваарилагдах нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан саналын тоо нь тэнцсэн тохиолдолд тэдгээр нэр дэвшигчдийг дахин санал хураалтад оруулж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно” гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх олгоно.