Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр орой цуврал дэлбэрэлт болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл Ататюркийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн байдалдаа орсон талаар ВВС дамжууллаа.
"Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ онгоцны буудал хэвийн үйл ажиллагаандаа орсон. Цагийн хуваарийн дагуу нислэгүүдээ үйлдэнэ" хэмээн Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым хэллээ.
Сануулахад Ататюркийн нисэх онгоцны буудалд зэвсэгт этгээдүүд гал нээж, дэлбэрэлт үйлдсэний улмаас 50 гаруй хүн амиа алдаж, 147 хүн гэмтэж бэртсэн юм. Үүнтэй холбогдуулан онгоцны буудлын нисэх/буух зурвасуудыг хааж, бүх нислэгийг цуцлаад байсан юм.
Эх сурвалж: ВВС