УИХ-ын болон аймгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа Увс аймагт орон нутгийн цагаар өглөө 06.00 цагт эхэлжээ.
Увс аймагт УИХ-ын гурван тойрогт есөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол аймгийн ИТХ-ын 30 тойрогт 83 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 52467 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Зургадугаар сарын 28-нд зөөврийн саналын хайрцагаар 1113 хүний саналыг авчээ. Сонгуулийн санал авах хугацаа орон нутгийн цагаар 21.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Увс аймгийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар
- 31 тойрог 16032 26.9%
- 32 тойрог 17097 27,8%
- 33 тойрог 15790 29%