УИХ-ын сонгуулийн 68-р тойрог 8-р хэсгийн хороонд хаягийн зөрчил одоогоор хоёр илрээд байна.
Гэтэл дөнгөж сая СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "хаягийн зөрчил огт байхгүй" хэмээн мэдээлсэн юм.
Тухайлбал, БГД-ийн 7-р хороо, 19-р байрны 18 тоотод амьдардаггүй иргэн Б-г тус хаяг дээр нэмж бүртгэсэн гэдгийг иргэн А мэдээллээ. “Манай хаяг дээр хоёр хүн байгаа зөрчлийг зургаадугаар сард хороон дээр очиж мэдээлсэн. Гэтэл энэ зөрчлийг арилгаагүй байна. Тухайн үед “энэ хүн өөрөө биеэр ирж хасалт хийхээс нааш бид хасалт хийхгүй гэж хорооны ажилтан хэлж байсан” хэмээн иргэн А ярьлаа.
Мөн энэ үеэр саналаа өгөх гэж ирсэн иргэн Ч.Амгаланбаатарын хаягийн бүртгэлд асуудал үүссэн юм. Түүнээс энэ талаар лавлахад:
-Манай хаяг дээр хоёр хүн байх ёстой. Нэрсийн жагсаалтанд манай эхнэрийн нэр алга байна. Сонгуулийн өмнө burtgel.mn сайт руу ороод шалгахад манай эхнэр, бид хоёрын нэр байсан бөгөөд хоёуланг нь баталгаажуулсан. Гэтэл сая жагсаалтыг нь хартал минийх байгаа атлаа манай эхнэрийнх алга.
Ахлах зохион байгуулагч Б.Уранчимэгээс хаягийн зөрчлийн талаар асуулаа.
-Ийм төрлийн зөрчил хэр их гарсан бэ?
-Сая л гарлаа.
-Хаягийн зөрчил хаанаас үүсэлтэй вэ?
-Хорооны иргэний бүртгэлтэй холбоотой. Бид бол иргэний бүртгэлээс гаргаж өгсөн мэдээллээр ажиллаж байгаа. Бидэнд хүн нэмэх болон хасах эрх байхгүй.
-Тэгвэл энэ хаяг дээр амьдардаггүй атлаа, нэр нь энэ жагсаалтанд байгаа хүн хүрч ирээд саналаа өгөх боломжтой юм байна тийм үү?
-Энэ хүний мэдээлэл нь байгаа учир боломжтой.