Зарим нэр дэвшигчдийн нэрийг татлаа гэх мэдээлэл тарсан. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудаснаас хасуулах гурван хүсэлт бидэнд ирлээ. Бид өдөр хуралдан, эдгээр хүсэлтийг хэлэлцсэн. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшсэн М.Оюунсайхан сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалдаа шашны холбоотой зураг, дүрс ашигласан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүхээс тогтоосон" гэсэн юм.
Мөн М.Оюунсайхан “Би шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй. Торгуулийн мөнгөө төлнө” гэсэн албан мэдэгдлээ СЕХ-нд хүргүүлжээ.
Иймд Шүүхийн шийдвэрийг үндэслэн СЕХ М.Оюунсайханыг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан байна.