Хашир туршлагатай парламентач гэгддэг Ц.Нямдорж долоо дахь удаагаа УИХ-ын гишүүний суудалд суухаар боллоо.
Тэрээр Хан-Уул, Багахангай дүүргийн 56-р тойрогт нэр дэвшин, 9649 саналаар тэргүүллээ. Ц.Нямдоржтой Ардчилсан Намын Г.Байгальмаа, бие даан нэр дэвшигч Б.Одсүрэн нар өрсөлдсөн юм.
Парламентын танхимд гол төлөв хөмсөг зангидсан ширүүн төрхтэй суудаг эрхэм ажлын гараагаа анх Улсын ерөнхий прокурорын газраас эхэлж, Хууль зүйн сайд болтлоо дэвшсэн. Хууль зүйн яамны сайдаар гурван удаа, дэд сайдаар нэг удаа болон УИХ-ын даргаар ажиллаж байсан. Тэрээр өөрийгөө Монголын хамгийн шударга улс төрч, парламентын муу муухайг илчилдэг гишүүдийн нэг хэмээн нэрлэдэг.