Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. МАН-ын 65 гишүүн ирэх дөрвөн жилд УИХ-д суун, хууль тогтоох болж байна. Нэгэнт үнэмлэхүй ялалт байгуулсан тэд одоо Засгийн газраа байгуулах ажилд яаравчлан орох нь мэдээж. Наадмын өмнө бүх сайд нараа, есдүгээр сарын 1 гэхэд агентлаг, газрын дарга нарыг томилно гэцгээж байна.
Тэгвэл Ерөнхий сайдаар хэн ажиллах вэ?
Дөрвөн жилийн турш сөрөг хүчний статустай байсан намаа ялалтад, тэр тусмаа маш том ялалтад хүргэсэн тул намын дарга М.Энхболдын нэр хамгийн түрүүнд бичигдэх нь гарцаагүй. Тэрээр 2006-2007 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Мөн тус намын нөлөө бүхий гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, парламентын туршлагатай гишүүн Н.Энхболд нарын нарын нэрс одоогоор яригдаж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир