УИХ-ын долоо дахь удаагийн, ээлжит сонгууль амжилттай болж өнгөрлөө. Одоогоор СЕХ ноцтой зөрчил бүртгээгүй байна.
МАН-аас нэр дэвшин ялсан Х.Болорчулуун, Д.Оюунхорол нарыг анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Харин тэд энэ дараагийн шатны шүүхэд давж заалдана гэсэн юм.
Сонгуулийн урьдчилсан мэдээллээс харахад Завхан аймаг л АН-даа үнэнч үлджээ. Тус аймгаас нэр дэвшсэн, АН-ын нэр дэвшигчид болох Я.Санжмятав (8599 санал авсан), З.Нарантуяа (6709 санал авсан) нар сонгуульд ялалт байгуулж чадлаа. УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав дөрвөн жилийн өмнө Завханчуудын итгэлийг хүлээн, их хуралд ажилласан. З.Нарантуяагийн хувьд Санхүүгийн зохицуулах хороонд даргаар ажилласны сацуу УИХ-ын тамгын газарт ч олон жил ажилласан.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дүнг танилцуулахад Завханаас бусад бүх аймагт МАН ялалт байгуулжээ.