Өчигдөр орон даяар болсон УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд МАН засгийн эрхийг барихаар болсон учраас мөрийн хөтөлбөртөө тусгасан зарим зүйлсийг хүргэж байна.
Соёл урлаг болон шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарт ямар шийдвэр гаргаж, ямар ажил хийх талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт ингэж дурджээ.
-Монгол улсад Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах өндөр хурдны сүлжээ бүхий өгөгдлийн төв (Data Center) Монгол улсад байгуулах боломж бүрдүүлж, Төрийн хамгаалалтад авч, мэдээллийн аюулгүй байдлыг ханган олон улсын компаниуд чөлөөтэй транзит ашиглах боломж бүрдүүлнэ.
-Шинжлэх ухаан, технологийн судалгаа, инноваци, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 5 дахин нэмэгдүүлнэ
-Инноваци, гарааны бизнесийг хөгжүүлэх экосистем бүрдүүлж, оюуны үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлнэ.
-Мэдлэгт суурилсан инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц инновацийн цогцолборыг хөгжүүлнэ.
-Шинжлэх ухааны салбар, эрдэмтэд, хүрээлэнгүүдтэй хамтран шинэ технологи нэвтрүүлсэн хувийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах бодлого хэрэгжүүлнэ.
-Үндэсний соёл, урлагийг шинэ шатанд гаргах зорилгоор “Үндэсний байгалийн музей, театр, урлагийн цогцолборууд”-ыг байгуулж, соёлын үнэт зүйлс, биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна.
-Үндэсний бахархал, оюуны дархлаа болсон соёл, урлагийн салбарыг төрийн ивээлд байлгаж, сонгодог урлагийн хөгжлийг бүхий л талаар дэмжинэ.
-Оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, монгол хүний эзэмшиж буй зохиогчийн эрх, патентыг олон улсын түвшинд хамгаалах, сурталчлах чиглэлээр идэвхжүүлнэ.
-Монголын үндэсний соёл, урлагийг гадаад ертөнцөд сурталчлан таниулахыг төрийн бодлогоор дэмжинэ.
-“Монгол контент” бүтээгчдийг дэмжих бодлого баримтална.
-Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт, музейн орчныг олон улсын жишигт хүргэнэ.
-Соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ.