УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалтын дүнгээр Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудлын эзэн болсон юм.
Төр түшилцэхээр болсон эрхмүүдийн дундаас онцлохгүй байхын аргагүй нэр дэвшигч бол Ж.Мөнхбат. Тэрээр Архангай аймгийн 3-р тойрогт нэр дэвшсэн. Түүний хүчтэй өрсөлдөгч яах аргагүй Р.Гончигдорж байлаа. 1990 оноос хойш улс төрд зүтгэж буй, парламентад таван удаа суусан туршлагатай гишүүдийн нэг тэрээр 5252 санал авчээ.
Харин Ж.Мөнхбат 9704 санал авч 61.3 хувиар ялалт байгуулсан юм. Энэ тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Н.Тамир ердөө 886 санал авсан байна.
Та 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.