Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарлаа.
Олон зүйл нааштай шийдэгдэх нь ойлгомжтой боллоо. Юун түрүүнд Засгийн газраа элдэв маргаангүйгээр МАН дангаараа байгуулна. Мөрийн хөтөлбөрөө тус намаас хэрэгжүүлэхэд асуудалгүй байх биз. Тэгснээр дөрвөн жилийн дараа бид МАН-аас мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтийг нэхэх болно.
УИХ-ын чуулганаар ямар ч асуудал хэлэлцсэн элдэв бойкот, хурал хаялт зэрэг нь МАН-д сүртэй нөлөөлөөд байхгүй. Ингээд ирж буй дөрвөн жил бүхэлдээ МАН-ын ажил, шийдвэрээс шалтгаалахаар боллоо. Тэд тийм ч амар цаг үед засгийн эрхийг авч байгаа юм биш. Их өрийн төлөлт 2017 оноос эхэлнэ. Эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд илүү хүндрэх төлөвтэйг дэлхий дахин сануулж буй.
Одоо төрийн албаныхны толгойд нэг айдас байгаа. Тэр бол халаа солио. МАН-ынхан дөрвөн жилийн турш ажлаа асуудалгүйгээр урагшлуулахын тулд багаа бүрдүүлэх нь зайлшгүй. Ингэхдээ аль болох бага халаа сэлгээ хийгээсэй гэж төрийн албаныхан шаналж буй байх.