СЕХ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн эцсийн дүнг танилцууллаа.
Энэ жилийн сонгуульд ХҮН намаас олон хүн бие даан нэр дэвшсэн юм. Байгуулагдсан цагаасаа хойш иргэдийн анхаарлыг ихэд татсан тус намын гишүүдийн дундуур сонгуулийн өмнө хар муур гүйсэн. Намын дарга нь хэн гэдэг нь мэдэгдэхээ байж, СЕХ тус намыг бүртгэхээс татгалзсан юм. Иймд тус намын нэр дэвшигчид бие даан нэр дэвшихээс аргагүй болсон.
Иргэдийн дийлэнх нь шинэ хүн УИХ-д суух нь зөв гэсэн бодолтой байв.
Иймд голдуу эдийн засагч мэргэжилтэй ХҮН намынхан хууль тогтоох байгууллагад багтан ажиллана гэж олон хүн итгэж байв. Гэвч ХҮН намын нэр дэвшигчдийн нэг нь ч сонгогчдын олонхийн саналыг авч чадсангүй.
- ХҮН-ын дарга С.Боргил АН-ын Д.Арвин, МАН-ын П.Анужин нар дэвшсэн УИХ-ын 54-р тойрогт дэвшиж, 1532 саналаар дөрөвдүгээрт орлоо.
- ХҮН-ын дэд дарга Б.Найдалаа АН-ын Б.Мөнхтуяа, МАН-ын Ө.Энхтүвшин нарын тойрог болох 65-р тойрогт нэр дэвшин, дөрөвдүгээрт оржээ. Тэрээр 1395 санал авсан байна.
- ХҮН-ын гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёл АН-ын Б.Мэдрээ, МАН-ын Д.Цогтбаатар, МАХН-ын Н.Удвал, ТТЭНЭ-ээс Ц.Мөнхжин нартай нэг тойрогт буюу УИХ-ын 59-р тойрогт нэр дэвшээд, 1634 санал авч, гуравдугаарт бичигдлээ.
- Б.Одсүрэн Хан-Уул дүүрэгт АН-аас Г.Байгалмаа, МАН-аас Ц.Нямдорж, МАХН-аас Б.Хэрлэн, ТТЭНЭ-ээс Х.Амарсайхан нартай өрсөлдөн, гуравдугаарт орлоо. Энэ тойргийг цаашид Ц.Нямдорж УИХ-ын танхимд төлөөлнө.
- Бизнес эрхлэгч Хассуурийн Ганхуяг БГД-ийн 70-р тойрог буюу АН-ын З.Энхболд, МАН-ын Д.Лүндээжанцантай өрсөлдөн, ана мана өрсөлдсөн гэхэд болно. Х.Ганхуяг 5552 санал авсан нь ХҮН-ын нэр дэвшигчдээс хамгийн их саналд тооцогдож байна.
- Т.Доржханд 3658 санал авсан. Түүний өрсөлдсөн 57 дугаар тойрогт Л.Болд тэргүүлсэн юм.