Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчдог болоод жил хагасын хугацаа өнгөрлөө. Ийм тохироонд хүрсэн нь хоёр улсад эдийн засгийн таатай нөхцөл бий болгох сайн талтайг тухайн үед эдийн засагчид ярьж байв. Эхэндээ ч энэ үнэн байх гэсэн итгэл төрүүлж, иргэд хил дамнан хэрэгцээт бараагаа авдаг болов. Визгүй зорчиж эхэлсэн эхний өдөр манай улсын 500 гаруй иргэн ОХУ-ыг зорьсон байдаг.
Харин тус улсаас 300 гаруй хүн манайд ирсэн гэх. Өдөрт зуу зуугаараа ирэх тэд манай дэлгүүрүүдээс хэрэгцээт бараагаа авч, үйлчилгээний газруудын орлого дээшилсэн мэдээ бий. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам ирэх хүмүүсийн тоо цөөрч, манайхан ОХУ-ын эдийн засгийг дэмждэг болов. Автомашиныхаа тээшийг орос бараагаар дүүргэж зах, гудамжинд худалдах иргэд үүнийг нотолно. Харин ОХУ-ын иргэд манайхаас бараа худалдан авч, нутагтаа аваачиж зарах нь ховор. Тиймээс монголчууд тус улс руу бараа аваачиж, худалдах болжээ.
Манайхны ноос, ноолууран бүтээгдэхүүн, манайд өргөн худалддаг Хятадад үйлдвэрлэсэн бэлэн хувцас тэнд үнэтэй байдаг учир голдуу энэ төрлийн бараа зөөдөг аж. Хэрэв бараагаа хилээр нэвтрүүлж чадвал 3000 төгрөгийн үнэтэй тэмээний ноосон оймсоо 7000 мянган төгрөгөөр худалдана.
Эрээн, Бээжингээс бөөндөж авсан хувцсаа ч нэг нугарсан үнээр зарах боломжтой байдаг аж. Гэвч бараа бүтээгдэхүүнээ хилээр гаргах нь наймаачдын хамгийн том даваа болов. ОХУ-ын гаалийнхан монголчуудын ачаа тээш гээд бүгдийг нарийвчлан шалгаж, “зөрчилтэй” гэх шалтгаанаар хураах нь сүүлийн үед нэмэгдэж буй гэнэ. Заримынх нь барааг хурааж авдаг бол заримд нь давхар торгууль ногдуулдаг байна.
Энэ талаар ганзагын наймаа эрхлэгч Н.Цэндээхүү “Аливаа улсын гааль нэвтэрч буй хүн, авч яваа зүйлийг шалгах нь байх л асуудал. Гэхдээ ОХУ-ын гааль монголчуудад хэтэрхий хатуу хандаж байгаа. Миний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр сая гаруй төгрөгийн бараагаа хураалгасан. Дан бэлэн хувцас байсан юм. Хэрэв түүнийгээ борлуулсан бол дор хаяж дөрвөн сая болгоод ирэх байлаа.
... Гэхдээ ОХУ-ын гааль монголчуудад хэтэрхий хатуу хандаж байгаа. Миний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр сая гаруй төгрөгийн бараагаа хураалгасан. Дан бэлэн хувцас байсан юм. Хэрэв түүнийгээ борлуулсан бол дор хаяж дөрвөн сая болгоод ирэх байлаа.
Миний адил бараагаа хураалгасан хүн олон бий ...
Шалгаж байгаад л гэнэт авч явна гэхээр нь гайхаад ямар учиртайг асуухад юу ч хэлээгүй. Ядаж ямар шалтгаанаар хурааж буйгаа хэлэх ёстой шүү дээ. Тэгээд ч элдэв хориотой зүйл биш, бэлэн хувцас шүү дээ. Миний адил бараагаа хураалгасан хүн олон бий. Зарим нь торгуулаагүйдээ баярлаад буцдаг. Надтай нэг өдөр бараагаа хураалгасан эмэгтэй 20.000 рублиэр торгуулсан гэсэн. Сая гаруй төгрөгийн бараатай байсан гэсэн шүү” хэмээн ярив.
Тэгвэл бараагаа хураалгаж, торгуулсан хүмүүс хаана, хэнд хандахаа мэддэггүй гэнэ. Иргэн Ж.Сайханцэцэг “Би “Сандэй” худалдааны төвд лангуутай. Охинтойгоо ээлжлээд бараандаа явж, амьдралаа залгуулдаг. Ер нь өнгөрсөн намраас хойш наймаа эрс муудсан. Ганц ч бараа зарахгүй буух өдөр олон. Гэтэл бид гэрийнхнээ тэжээнэ. Түрээсийн төлбөрөө ч давхар өгнө. Гэтэл бараа нь гүйхгүй бол яах вэ, мэдээж зээл авна.
Амьдрал ийм байхад бид хаана мөнгө олж болохоор байна, тийшээ л явна шүү дээ. Өнгөрсөн жилийн хавар хүмүүс “Орос руу бараа аваачиж зарвал ашигтай байна” гэхээр нь тийшээ явж эхэлсэн. Өмнө нь танил талтай хэдэн хүн тийшээ бараа аваачиж, зардаг байсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр тийм байдал хэвээрээ байна. Эхэндээ хүмүүс бараа хураагаад байна гэхээр нь гайхаж байсан. Гэтэл өөрөө хураалгаад хэнд хандахаа ч мэдэхгүй байсан. Оросын гаалийнхан акт тавиад л аваад явчихдаг юм билээ. Манай хилийнхэн оросуудыг чөлөөтэй нэвтрүүлдэг.
Харилцан визгүй болсон юм бол чөлөөт худалдааг нь ч нээлттэй байлгах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол визгүй болгосны ашиг гарахгүй. Манай улс энэ асуудалд ямар арга хэмжээ авч байгааг мэдэхгүй байна. Ажилгүй, орлогогүй хүмүүс аргагүйн эрхэнд ОХУ руу явж, хүнсний бүтээгдэхүүн авчирч зарж байна шүү дээ” гэлээ.
“Хогонд дарагдсан Эрээнийг өнөөдрийн хэмжээнд хүрэхэд монголчуудын гавьяа их” гэж наймаачид хошигнодог юм билээ. Хэдий наргиа мэт боловч БНХАУ-ын худалдааны зах зээл нь яах аргагүй Монгол. Хятад бараа дотоодын үйлдвэрүүдийн бэлэн хувцаснаас хамаагүй хямд учир хүмүүс худалдан авахаа больж чадахгүй. Тэгвэл Хятадын эзлэх зайг Орос хуваалцахаар завдсан гэх таамаг хэдийнэ гарчээ.
Ганзагын наймаачид энэ талаар “Орос бол хэрэглээ өндөртэй улс. Биднийг хямд бараа аваачиж зарахад иргэд нь дуртай байдаг. Гэтэл бидний барааг хурааж буй нь цаанаа өөр болгоомжлолтой байж магадгүй. Хятадын зах зээл манайхаар дамжиж, тэнд хөгжих вий гэсэн байж болно. Эсвэл эсрэгээрээ манай улсыг том худалдааны төв болгох гэж байж магадгүй. Олон хүн тэндээс бараа авчран зарж байна шүү дээ. Үүний хажуугаар аялах хүн ч цөөнгүй. Өнгөрсөн жил Байгаль далай үзэж, Итгэлт хамбад мөргөх гэсэн хүмүүс цуваа үүсгэсэн.
Аялж буй хүмүүс үйлчилгээний газруудад нь багагүй орлого оруулсан байж таарна. Гэтэл барааг нь хурааж, торгууль ногдуулах ямар шалтгаан байгааг ойлгохгүй байна” гэцгээлээ. Мөн зарим нь хураалгасан барааг хандивлаж буйд төр анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээж байлаа.
Монголчуудаас хураасан бараа бүтээгдэхүүнийг Буриад улс хүүхдийн цэцэрлэг, асрамжийн газрууддаа хандивласныг “Өнөөдөр” сонин мэдээлж байсан. Албан бус эх сурвалж Буриадын гаалийн агуулахад цөөнгүй тооны ноосон оймс, хантааз, эсгий улавч болон Хятад улсад үйлдвэрлэсэн бараа байгааг хэлсэн юм. Тэднийг өөрийн улсын хуулиар халамж, асрамжид байдаг хүмүүстээ өгөх гэнэ. Монголчуудын барааг ямар үндэслэлээр хураах болсон талаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Хишигбатаас тодрууллаа.
НЭГ ТӨРЛИЙН БАРАА ОЛОН БАЙВАЛ ХУРААДАГ
-ОХУ-ын гаальд монголчууд худалдах зорилготой авч явсан бараагаа хураалгаж байна гэх юм. Тус улсын талаас манай иргэд ямар зөрчил гаргаж буйг мэдэгдэж байна уу?
-Оросын хил дээр чухам юу болж байгааг бид мэдэх аргагүй. Хоёр тал статистик мэдээллээ тогтмол солилцдог. Өнгөрсөн баасан гаригийн мэдээг харахад монголчууд тэгж олноороо бараагаа хураалгасан зөрчил байгаагүй. Харин ОХУ-аас хоёр килограмм чулуу, эвэр, олон тооны сум гаргах гэж байгаад баригдаж, хураалгасан байсан.
-Гэхдээ үнэхээр бараагаа хураалгасан хүмүүс байна.
-Монголоос олон тооны хувцас тээвэрлэж байгаад хураагдах тохиолдол гарна. Тус улс Европ болон АНУ-ын хоригт орчихсон учир нэг төрлийн бараанаас олон ширхгийг оруулахыг хориглосон. Тухайлбал, нэг үйлдвэрийн оймсноос 500 ширхгийг оруулахгүй гэсэн үг шүү дээ. Мөн тусгай зөвшөөрөл шаардагдах барааг гэрчилгээ аваагүй бол хураана. Тиймээс иргэд тус улсын зөвшөөрсөн тоогоор л авч орох хэрэгтэй.
-Тэгэхээр манай иргэд тус улсын гааль дээр бараагаа хураалгавал мэдэгдэнэ гэсэн үг үү?
-Уг нь манай иргэд удаа дараа бэлэн хувцас хураалгасан бол анхааруулга өгөх ёстой. Одоогоор тийм бичиг ирээгүй байна гэв.
Гадаад хэргийн яамнаас энэ талаар лавлахад “Манайх хүнтэй холбоотой асуудлаа л хариуцдаг. Бараа хураалгаж буйг Гаалийн ерөнхий газар мэднэ” гэсэн хариулт өгсөн. Гаалийн ерөнхий газрынхан ч “Энэ талаар мэдэхгүй байна. Цахим хэвлэлээр ийм мэдээлэл гарсныг уншсан. Хэрэв улсынхаа хилээр гарчихсан бол асуудлыг тухайн улсын хуулиар л шийдэх байх” гэв.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар манай иргэд бараагаа хураалгах тохиолдол гараагүй аж. Хэрэв хураалгасан бол мэдээлэл дутмагаасаа болсон байх гэнэ. Үүнээс дүгнэхэд манай улс гадаад, дотоод худалдаандаа төдийлөн анхаардаггүй бололтой. Мөн иргэд нь хаана, чухам юуны учраас ингэж хохирч буйг мэдэхгүй нь.
Нэгэнт улсаасаа гарсан барааг эргүүлэн авах боломжгүй ч цаашид хэдэн ширхэг, ямар бүтээгдэхүүн оруулж ирж худалдаж болохыг мэдээлэх ёстой. Хэдий болтол импортлогч орон байх вэ. Ганц иргэн нь ч болтугай бүтээгдэхүүнээ экспортлог л дээ. Эсгий улавч, эвэр тоглоом маань хориотой бараа биш шүү дээ.