Сонгуулийн эцсийн дүн гарлаа. МАН илт давуу илүүрхэв. АН одоогоор арван суудалтай байна. Гэвч тус намын нөлөө бүхий удирдагчдад энэ жилийн сонгууль их л хатуурхлаа.
Намын дарга З.Энхболд Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт өрсөлдөн, МАН-ын туршлагатай гишүүн Д.Лүндээжанцанд ялагдав. Тэд хоёул хуульч мэргэжилтэй. Д.Лүндээжанцан 7672 санал авсан бол З.Энхболд 6687 санал авсан байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сонгуулийн сурталчилгаа л их сүр бараантай болсон. Гэвч түүнийг Баянзүрхчүүд сонгосонгүй. Харин тус дүүргийн Засаг дарга асан, дүүргийн ордон байгуулсан Б.Батзориг 8985 санал авлаа. Ерөнхий сайдад 7755 санал авсан юм.
Төрөлх нутаг Сэлэнгээсээ нэр дэвшсэн, ЗГХЭГ-ын дэд дарга С.Баярцогт 6550 санал авч, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарьд ялагдлаа. Их эрдэмтэн Наваан Юндэнгийн зээ охин Н.Оюундарь 7616 санал авсан юм. Оффшорын дансны шуугиан нь дахин дэгдсэн тул С.Баярцогт энэ сонгуульд өрсөлдөх эсэхдээ их л эргэлзсэн.
Хууль зүйн хоёр сайд өрсөлдсөн тойрог бол Сүхбаатар, Багануур дүүргийн 60 дугаар тойрог юм. АН-ын гишүүн Х.Тэмүүжин 5146 санал авлаа. Харин сонгогчид Ц.Мөнх-Оргилд итгэл үзүүлж, 8299 санал өгчээ.
Үндсэн хуулийн цэцийн даргад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж 5252 санал авлаа. Тэрээр зургаа дахь удаа өрсөлдөөд, яруу найрагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад бүдэрлээ. Ж.Мөнхбат 9704 санал авсан байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Увс аймагт өрсөлдсөн. Өмнөх сонгуулиар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон тэрээр сонгуулийн өмнө “Хөдөө цөлөгдсөн” хэмээн ярьж байв. Увс аймгийн 33 дугаар тойрогт хоёрхон нэр дэвшигч өрсөлдсөн. Харин нийслэлийн тойргууд харьцангуй олон нэр дэвшигчтэй байв.
Гэсэн ч сонгуулийн дүн гарахад МАН-ын нэр дэвшигч, бизенсмэн Ч.Цэрэнбат Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг яллаа. Ингэхдээ цөөн саналын зөрүүгээр ч ялсангүй. Саналын тоо 8021,
Нийслэлчүүд төдийгүй Увсчууд улс төрд анх удаа хөл тавьж буй Н.Цэрэнбатыг сайн мэдэхгүй.
Тэрээр КТМС-ийн нягтлан бодох бүртгэлийн ангийг төгсөөд, Мобиком корпораци, УИХ-ын тамгын газарт гишүүний туслах, "Трансинконсулт" ХХК-ийн гүйцэтгэх захирал, Сангийн яаманд төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Одоо “Увс хүнс” группын гүйцэтгэх захирлын албыг хашдаг.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Гэвч МАН-ын залуу нэр дэвшигчдийн нэг Л.Оюун-Эрдэнэ 6232 саналаар илэрхлээ. Харин Б.Гарамгайбаатар дарга 4246 санал авчээ. Зөрүү нь 2000.
АН-ын дарга З.Энхболд өчигдөр хэвлэлийн бага хурал хийн, ялагдлын хариуцлагыг үүрнэ гэсэн юм. Тэгэхээр АН-ын удирдлагууд албан тушаалаа өгөх нь. Харин шинэ дарга нар нь хэн байх бол?
Гэрэл зургийг Б.Бямба-Очир