Нийгэмд нүүрлээд байгаа ажилгүйдэл, хямралаас гарахын тулд МАН юу амлав?
-Эдийн засгийн хямрал хүндрэлээс улбаалан ажил, орлого нь хумигдан зээлээ төлж чадахгүйд хүрч “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуй нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно.
-Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого баримтална.
-Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж хүчинтэй байх хугацааг уртасган, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана.
-Бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсооно.
-Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлтийн” бодлого хэрэгжүүлнэ.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өрхийн аж ахуй, бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална.
-Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй байлгаж үнийн дарамтыг бууруулна.
-Жижиг дунд бизнес эрхлэгч нь таваас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын байр бий болгосон бол урт хугацаат, хөнгөлөлттэй зээлээр дэмжих бодлого баримтална.