Долоо дахь удаагийн УИХ-ын сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудалтай боллоо.
Энэ нь тэд сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө хурдны замаар давхиж буй мэт хэрэгжүүлэх боломж бий болж байна гэсэн үг.
Сөрөг хүчин хөл, гараа өргөөд ч тэдний шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж хэлэхэд болно.
Тэгвэл эрх баригч нам эрүүл мэндийн салбарт, АРД ТҮМНИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ЮУ АМЛАВ?
БОДИТ БАЙДЛЫГ ТЭД ИНГЭЖ ҮНЭЛЖЭЭ
Эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж, иргэдийн эрүүл явах, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах баталгаагүй боллоо. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх хязгаарлагдаж байна гэж МАН үзсэн байна.
Мөн сумдын эмнэлэг иргэдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх боловсон хүчингүйн улмаас нийслэлийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгааг дурджээ. Тэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжгүй, чанаргүй байдал нь хөрөнгө гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд дарамт учруулах болно гэж үнэлжээ. Харин энэ байдлаас гарах арга замыг тэд ингэж шийдэх аж.
ЭЦСИЙН ШАТАНДАА БИШ ЭРТ ҮЕД НЬ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛНЭ
Эрүүл аж төрөх үндэс нь өвдсөнийхөө дараа бус урьдчилан сэргийлэхэд оршино гэдэг. Тиймдээ ч улс орнууд нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын 70 хувийг зарцуулдаг. Харамсалтай нь манайд эсрэгээрээ урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог иргэд хийлгэдэггүй, энэ талаар ямар нэг арга хэмжээ авдаггүйгээс өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбар гал зогсоох төдий явсаар ирсэн.
Тэгвэл Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ИРГЭН БҮРИЙН ЖИЛД НЭГ УДАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ БОДЛОГО БАРИМТАЛНА хэмээн тусгажээ. Халдварт бус өвчнүүдээр хорвоог орхиж буй өнөөгийн нөхцөлд эрт үеийн илрүүлгэ, оношлогоо өвчтөний амь насыг аврахад чухал үүрэгтэй. Тиймээс ч тэд мөрийн хөтөлбөртөө урьдчилан сэргийлэх үзлэгийг чухалд тооцсон бололтой.
Мөн урьдчилан сэргийлэх тал дээр бас нэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт Эрүүл мэнд хичээлийг оруулах аж.
Эрүүл мэндийн үйлчилгээ авах шат дамжлага, чирэгдлийг эрс бууруулж, өвчтөний түүхийг цахимжуулан, эмнэлгүүдийн мэдээлэл технологийн программ хангамжийг сайжруулах ажлын МАН үргэлжлүүлэн хийнэ. Өнгөрсөн хавар эхэлсэн цахим эрүүл мэнд хөтөлбөрийг тэд улам боловсронгуй болгохоор шийджээ.
САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМНЭ
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх ажлыг МАН ирэх дөрвөн жилд хийнэ.
Эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, дуусаагүй барилгуудыг яаралтай ашиглалтад оруулж, түмэн олны магнайг тэнийлгэх ажлыг ч тэд хийх аж.
Иргэд хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ЭМД-аас хөнгөлөх хэмжээг нэмэгдүүлж, өндөр үнэ, өртөгтэй оношлогоо, мэс заслын зардлыг ч ЭМД-ын сангаас санхүүжүүлэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах юм байна.
ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛТЭЙ ОРОН СУУЦААР ХАНГАНА
Салбарын түлхүүр болсон эмч, мэргэжилтнүүдийн тогтвор суурьшилтай, ажилдаа сэтгэл зүтгэлтэй ажиллах хөшүүрэг болох хэд хэдэн амлалтыг тэд өгсөн байна. Заримаас нь дурдвал,
- Хөдөөгийн суманд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцаар хангана.
- Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, ажлын дэмжлэгт орчныг сайжруулах “Эмч хүн жаргалын ээж” нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Аймаг, дүүрэг бүрээс 20 эмч, мэргэжилтэн, сувилагчийг өндөр хөгжилтэй улс оронд сурган, дадлагажуулахын зэрэгцээ гаднын нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг урьж, туршлага судална.
- Эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, нарийн мэргэшил, ажилласан жил, байгуулсан гавьяа зүтгэлээс хамаарсан цалин, хөлс, урамшууллын шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.
- эмч, мэргэжилтнүүдийн хөнгөлөлттэй нөхцөлтэй байр орон сууцаар ханган, сурч боловсрох тал дээр ч дэмжлэг үзүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
МАН мөрийн хөтөлбөрөөс харахад эрүүл мэндийн салбарт дөрвөн жилийн хугацаанд олон өөрчлөлт гарч, иргэдэд тааламжтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэхээр ажиллах юм байна.
Тэд эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгаж, иргэд ар өврийн хаалгагүй санхүүгийн дарамтгүй, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээг авч чаддаг болохыг АМЛАСАН. Харин одоо тэд энэ ажлыг эхлэл болгож эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн, туршлагатай хүнээр удирдуулах ёстой.