Шугам, урт хэмжигч гээд аль хэдэн зууны өмнөх зүйлийг хүн төрөлхтөн олон жил ашиглаж байна. Гэхдээ энэ багажийг бид огтхон ч шинэчлэлгүй өдийг хүрчээ.
Харин Bagel төхөөрөмжийг бүтээгчид урт хэмжигчийг шинэчлэн бүтээсэн юм. Хүмүүс шинэчилсэн бүхнээ “Ухаалаг” гэж тодорхойлдог болсон энэ үед Bagel төхөөрөмжийг ч мөн “Ухаалаг урт хэмжигч” гэжээ.
Төхөөрөмжийг бүтээгчид Kickstarter дээр 30,000 ам. долларын санхүүжилт босгож чадвал олноор нь үйлдвэрлэж чадна гэсэн юм. Гурван төрлөөр хэмжилт хийж чадах энэ төхөөрөмж өөртөө дуу хураагууртай, хэмжсэн мэдээллээ гар утас руу шилжүүлэх “илбэтэй” аж.
Дотроо 3 метр орчим урт хэмжигч утас, лазерь хэмжигч, дугуй хэмжигч гэсэн гурван төрлөөр үүнийг ашиглаж болно. Үүний ачаар уламжлалт аргаар аливаа зүйлийг хэмжих, элдэв төрлийн хэлбэр дүрстэй зүйлийн гадаргуугийн уртыг хүртэл мэдэж болох юм.
Доорх бичлэгээс төхөөрөмжийг хэрхэн ашиглаж буйг үзээрэй, магадгүй хэдхэн жилийн дараа бидний халаасанд байгаа утас энэ бүхнийг хийдэг ч болох юм бил үү.
Эх сурвалж: Kickstarter