УИХ, Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарахтай зэрэгцээд Хөрөнгийн биржүүдэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааны ханш хэлбэлзэж байна.
Тухайлбал “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн нэгж хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 3.42 хувиар өсч, 29.95 ам.доллар болжээ. Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources” компанийн нэгж хувьцааны ханш 2.39 хувиар өсч, 4.28 канад доллар болсон байна.
Тус компанийн ханш ерөнхийдөө зургадугаар сарын 27-ноос хойш тасралтгүй өсч байгаа ажээ. Харин Гацууртын хөрөнгө оруулагч "Centerra gold"-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид мөн өссөн байна. Биржийн арилжаа хаагдах үед нэгж хувьцааны ханш 0.93 хувиар өсч, 7.63 канад доллар болжээ.
Энд мөн сүүлийн хоёр өдөр дараалан ханш нь өссөн байгаа юм. Харин Азийн Хөрөнгийн биржүүдийн арилжаа нээгдээд удаагүй байгаатай зэрэгцээд хувьцаануудын ханшид хэлбэлзэл бага байна. "Mongolian Mining Corporation"-ийн нэгж хувьцааны ханш лхагва гарагт биржийн арилжаа хаагдах үед 1.28 хувиар буурч, 0.077 хонгконг доллар болжээ.
Т.Элиса