-Тэд хамтдаа чадах уу-
Бид та бүхэнд МАН-ын мөрийн хөтөлбөрийг салбар салбараар нь түүвэрлэн хүргэсээр байна. Тус нам эдийн засгийн чиглэлд ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг танилцуулъя. Тэд “Бид хамтдаа” гэсэн уриагаар сонгуульд оролцсон. Хамтдаа дараах ажлуудыг ирэх дөрвөн жилд хийж чадах болов уу?
ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРНА
МАН иргэдээ ядуурлаас гаргах амлалт өгсөн. Гурван сая хүн амтай манай улсын нийт иргэдийн 30-40 хувь нь ядуу амьдарч байна гэж үздэг.
Төлбөрүүд ар араасаа цуварна. МАН эдгээрийг цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлах, Гацуурт гэх мэт томоохон төслүүдээ хөдөлгөх, дахин зээл авах гэх мэт сонголтууд бий.
Ядуурлыг хэмжих судалгааны арга зүй нь өөр өөр байдгаас Дэлхийн банк болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны тоон үзүүлэлтүүд зөрдөг юм. Ямартай ч манай улсын 3 эсвэл 4 хүний нэг нь ядуу амьдарч байна. Эдгээр иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх амлалтыг МАН өгсөн юм.
ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАНА
Одоогийн эрх баригчид эдийн засаг хямраагүй, харин хүндэрсэн гэдэг. Учир нь манай улсын ДНБ-ий өсөлт саарсан ч 2015 оны эцсээр 2-3 хувиар өссөн. Энэ тоо хоёр улирал дараалан хасахтай гарвал эдийн засгийн онолчид хямрал нүүрлэлээ гэж үздэг. Удахгүй сөрөг хүчнээс эрх баригчийн талд шилжих МАН-ынхан цаашид хүндрэл гэж ярих болов уу эсвэл хямрал гэж дүгнэсэн хэвээр байх болов уу? Гэхдээ л тэд ямар нэг аргаар эдийн засгийг хямралаас гаргана гэв.
ЭХ ОРНОО ӨРНӨӨС ЧӨЛӨӨЛНӨ
Энд мөн л нэр томьёоны ойлголтын зөрүү бий. Монгол Улсын нийт зээлийн хэмжээ 22 тэрбум ам.доллар. Үүний 4 тэрбум нь Засгийн газрын, үлдсэн нь ААН-үүдийн авсан зээл юм. Гэхдээ 18 тэрбум ам.долларын зээлийн тодорхой хувьд Засгийн газар баталгаа гаргасан. Тэгэхээр тухайн ААН зээлээ төлж чадахгүй бол төр зээлдүүлэгчийн өмнө үүрэг хүлээнэ гэсэн үг.
22 ам.долларыг МАН өр гэж үздэг бол АН зээл гэж нэрлэсээр өдий хүрсэн. Ирэх оны эхний сарын 5-ны өдөр Чингис бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг эргүүлэн төлнө. Ингээд төлбөрүүд ар араасаа цуварна. МАН эдгээрийг цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлах, Гацуурт гэх мэт томоохон төслүүдээ хөдөлгөх, дахин зээл авах гэх мэт сонголтууд бий.
ТЭГШ ЖУРАМТ, БАЯН ЧИНЭЭЛЭГ МОНГОЛЫГ ЦОГЦЛООНО
Нийгмийн дундаж давхаргаа дэмжинэ гэхийг бид улиг болтлоо сонссон. МАН баян чинээлэг Монгол Улсыг бүтээхийн тулд эхлээд ядуурлаа “аргамжаад”, дараа нь дундаж давхаргаа өөд нь татах арга хэмжээ авах биз. Ингэж л бид баян чинээлэг болно.
МСҮТ-ийн бүх оюутанд тэтгэлэг олгоно гэсэн бол илүү ухаалаг амлалт болох байв.
Өнгөрсөн өвөл хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах иргэд хороо хороондоо очиж дахин бүртгүүлэх лүндэнг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас буулгасан. Ингээд олон иргэн (дийлэнх нь ээжүүд) хороон дээрээ яваад очтол “Танайх өрхийн амьжиргааны судалгааг бөглөхдөө гэртээ телевиз, угаалгын машинтай гэжээ. Тэгэхээр хүүхдийн мөнгө олгохгүй” гэх хариулт сонссон. Цахим сүлжээгээр баахан иргэн уур бухимдлаа илэрхийлснийг шинэ эрх баригчдэд эргээд сануулъя.
Харин ХАХНХЯ-наас судалгааны үр дүнд суурилан нийт өрхийг 20 бүлэгт хуваасан, орлого багатай өрхүүдэд л цаашид халамж үзүүлнэ гэхээс өөр тайлбар хэлээгүй. Манай өрх тэр бүлгийн чухам хаана нь байгаагаа “хувийн нууц” гэдэг шалтгаар хэн ч мэдэж авч чадаагүй. Уг нь өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааг хийх гэж багагүй хөрөнгө зарцуулсан юм.
Энэ бүхнийг нуршиж байгаагийн шалтгаан нь бид одоог хүртэл дундаж давхаргаа бүрэн тодорхойлоогүй байна. Ямар орлоготой болохоор дундаж, хэдэн төгрөгөөс доош бол ядуу юм бүү мэд. Энэ тодорхойлолтыг боловсруулахаас ХАХНХ-ын шинэ сайд ажлаа эхлэх учиртай.
БҮХ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТЭЙ, БҮХ ОЮУТНЫГ ТЭТГЭЛЭГТЭЙ БОЛГОНО
Бүх хүүхэд цэцэрлэгтэй болбол сайхан. Ээж аавууд ажлаа хийгээд, эмээ өвөө нь тааваараа амарна. Гэвч нийслэлийн олон хороо огт цэцэрлэггүй. Шинээр байгуулсан орон сууцны хорооллууд болон захын гэр хорооллын иргэд энэ зовлонг маш сайн мэднэ.
Гэхдээ МАН бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна гэв. Удахгүй томилогдох Боловсролын сайдаас хамгийн түрүүнд энэ талаар асууя. Уг нь цэцэрлэг барихад их хугацаа шаардлагагүй. Хөрөнгө мөнгө нь байвал хавар эхлээд, өвөлдөө ашиглалтад оруулж болно. Хамгийн гол нь ямар хөрөнгөөр вэ гэдэг нь тодорхойгүй байна. Шинэ цэцэрлэг барих мөнгөө МАН хаанаас босгох вэ?
Оюутны тэтгэлгийн хувьд мөн адил. Уг нь илүү амжилттай суралцсан оюутанд тэтгэлэг олгох зөв систем бүрдүүлсэн. Харин МАН үүнээс ухарч, БҮХ оюутанд гээд зарлачихлаа. Үүний оронд МСҮТ-ийн бүх оюутанд тэтгэлэг олгоно гэсэн бол илүү ухаалаг амлалт болох байв.
Ямартаа ч эрх барихаар төлөвлөж буй намын цаг яваад эхэллээ. Дөрвөн жил дорхноо өнгөрнө. Харин СОНГОГЧ бид дээрх амлалтуудыг марталгүй, хэрэгжилтийг нь шаардан, хяналт тавих эрхээ эдлэх шаардлагатай.
Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир