УИХ-ын долоо дахь удаагийн сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудалтай боллоо.
Тэд энэ удаа “Бид хамтдаа чадна” сонгуулийн мөрийн хөтөлбөрийг гаргаж,
Бид хамтдаа
Иргэдээ ядуурлаас аварч,
Эдийн засгаа хямралаас гаргаж,
Эх орноо өрнөөс салгаж,
Төрийн дампуурлыг засаж,
Тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна гэжээ.
Ард түмний амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг тэд хэрэгжүүлэхээр амлаж байна.
Эх орныхоо ирээдүйн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, та бидний хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн тааламжтай орчин, тэгш боломжоор ханган ажиллах нь ирэх дөрвөн жилийн зорилго байх юм.
Боловсролын салбар дахь МАН-ын мөрийн хөтөлбөрөөс дурдвал,
- Сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг болгоно,
- Сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин болгож, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай болгоно.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна,
- Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-иудыг холёр ээлжтэй болгоно.
- Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн суралцах боломж бүрдүүлнэ.
- Хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ гэжээ.
Мөн оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, сурлагын амжилтыг шударгаар үнэлэх боломжийг бий болгох аж.
Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийг ил тод нээлттэй сонгож, суралцагсдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг МАН ирэх дөрвөн жилийн хугацаанд хийх юм.