Энэ жилийн УИХ-ын сонгуульд хамгийн олон буюу 90 бие даагч өрсөлдсөн.
Өнгөрсөн зургаан сонгуульд хамгийн цөөндөө 18, ихдээ 45 хүн бие даан өрсөлдөж байжээ.
Энэ удаагийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 54-р тойрогт бие даан нэр дэвшсэн С.Жавхлан ганцаараа ялалт байгуулсан.
Тэрээр МАН-ын П.Анужин, АН-ын Д.Арвин, МАХН-ын Ц.Төмөрбаатар нарын 12 нэр дэвшигчтэй өрсөлдөн илт давуу буюу 11029 санал авч УИХ-ын гишүүн болж байна.
Түүний араас жагссан П.Анужин 6574 сонгогчийн санал авсан юм.
Ингээд долоон удаагийн сонгуульд хичнээн бие даагч нэр дэвшин, хэд нь УИХ-ын гишүүн болсныг инфографикаар хүргэж байна.
Инфографикийг О.Сүхбат