МАН-аас НИТХ-д “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн.
Энэхүү мөрийн хөтөлбөрөөс товчлон хүргэвэл:
ДАГУУЛ ХОТ, ШИНЭ ХОТ, ДЭД ТӨВҮҮДЭД ОРОН СУУЦ БАРИХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Дүүргүүдэд бие даасан хөгжлийн бодлого шаардлагатай. Хот, дүүргийн статусын асуудлыг бодит амьдралд хэрэгжүүлэх нь чухал. Жишээ нь, СХД хамгийн их хүн амтай, хамгийн их газар нутагтай хэдий ч бие даасан хөгжлийн бодлого байхгүйгээс асуудал нийслэлээс хэт хамаардаг.
АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН:
- Нийслэл хотын оршин суугчдын хөдөлмөр эрхлэлтийг 60 хувьд хүргэж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
- Хотын хөгжлийн талаарх 5 хууль, 1 дүрэм батлагдаж, эрх зүйн орчин сайжирна.
- Эдийн засгийн болон засаглалын хямралаас гарч, өрийн дарамтаас ангижирсан байна.
- Аэро Улаанбаатар шинэ хот байгуулах болон “Богдхан төмөр зам” барих ажлыг эхлүүлнэ.
- 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны Ихтойруу сүлжээг ашиглалтад оруулж, олон түвшний хоёр огтлолцол, бага оврын 2 цэвэрлэх байгууламж, 40 мянган айлын орон сууц, 150 км автозам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барьж байгуулна.
- Гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна.
- Аз жаргалтай хотын хөгжлийг индексээр, нутгийн захиргааны байгууллагын ажлыг дэд индексээр, төрийн албан хаагчдыг шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг болно.
ТАВЛАГ АМЬДРАЛЫН 5 ШИЙДЭЛ...
ШИЙДЭЛ 1: Аюулгүй гудамж
Дэг жрумыг сахиулж, гэмт хэргийн гаралтыг бууруулна. Хотын бүх гудамж, түүний дотор гэр хорооллын гудамжуудыг хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй болгоно.
ШИЙДЭЛ 2: Бухимдалгүй нийслэл
Автозам барих, өргөтгөх, шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, баруун, зүүн дөрвөн замын уулзварт давхар зам бүхий олон түвшний огтлолцол байгуулна.
ШИЙДЭЛ 3: Цэнгэг агаартай хот
Агаарын бохирдлыг бууруулах утаагүй хот: 2020 төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ. Шинээр бага оврын цэвэрлэх байгууламж хоёроос доошгүйг барина.
ШИЙДЭЛ 4: Ногоон орчин
Хотын цэвэр усны хангамжийг сайжруулна. Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлнэ. Туул усан цогцолбор төсөл хэрэгжүүлнэ. Байнгын ажиллагаатай соёлын битүү төвийг ашиглалтанд оруулж, дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хороололд бичил цэцэрлэг байгуулна. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5 м,кв-д хүргэнэ.
ШИЙДЭЛ 5: Сэтгэл хангалуун амьдралын чанар
Нэг өрх- Нэг орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.