Ахмад хилчин, бэлтгэл хурандаа, Нийгмийн эрүүл мэндийн элч В.Дамдинсүрэн 5000 гаруй км газрыг явганаар туулаад байна.
Тэрбээр хорин жилийн мөрөөдлийг биелүүлэхээр нэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн юм.
Бүтэн жилийн хугацаанд Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км газар явган алхаж тойрохоор зориг шулуудсан тэрбээр одоогийн байдлаар есөн аймгийн 40 гаруй сумын газар нутгаар алхаад байна.
В.Дамдинсүрэн өдөрт 25 км алхах зорилт тавьсан бөгөөд 174 хоног явган алхаад байгаа юм. Зарим өдөр тэрээр төлөвлөснөө давуулан 90 км хүртэл алхаж байгаа аж.
Монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулж байгаа бөгөөд аяллынхаа туршид эрүүл мэндийн талаарх зөвлөмж мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд өгч, дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралын талаар олон нийтэд сурталчлах ажлыг хийж байгаа юм.