Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан гэдэсний халдварт өвчин бохир гарын шар, цусан суулга , балнад, сальмонелёз, хоолны хордлогот халдвар, холер болон бусад суулгалт халдварт өвчин элбэгшдэг. Эдгээр халдварт өвчин нь өөр өөр төрлийн бичил биетээр үүсэх ч бүгд хоол боловсруулах эрхтэний замаар дамжин халдварладаг талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний эмч М.Нямсүрэн зөвлөж байна.
Халдвар нь хүний ялгадсаар бохирлогдсон эд зүйлс болон хүнс, түүхий ус, хадгалалтын горим алдагдсан, дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс үүсдэг. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, суулгах, гэдэс базалж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Үүнээс сэргийлэх хамгийн энгийн арга бол гараа савантай усаар угаах, хоол бэлтгэх, хоол идэх, бие зассаны дараа болон хүүхдийн живх сольсны дараа, нийтийн унаанд зорчсоны дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Мөн хүүхдийн хоол тэжээлийг тухай бүрт нь бэлтгэн хийж өгөхөөс гадна угж хөхлөг, сав суулгыг угааж ариутган хадгалж байх Мөн хүүхдийн тоглоомыг байнга угааж буцалгаж ариутгах нь чухал.
Ус хадгалах савыг тогтмол таглаатай байлгаж ундны усыг 1-2 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй байх, савыг бүрэн суллаж угааж цэвэрлэсний дараа усаа шинээр аваарай. Нэгэнт гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн бол эмчид эрт үзүүлж эмчлүүлэх хэрэгтэй. Хэрэв эмчлэхгүй, дутуу эмчлүүлснээс гэр орныхондоо болон ойр орчныхоо хүмүүст халдвар тараах аюултай.
Н.Даян