“Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох уу”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ” гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан “үнэт” хүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаагийн зочноор найруулагч Д.Галбаярыг онцолж байна.
- Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Амжилтын гараа, амьдралын баталгаа мэргэжил сонголттой холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?
-Мэргэжил гэдэг нь зүгээр нэг сургуулийн диплом биш л дээ. Сургуулиа төгсөөд өөрийн сонгосон чиглэлээрээ ажиллаж, тодорхой амжилтад хүрсний дараа би тийм мэргэжилтэй хүн шүү хэмээн бардам хэлэх эрхтэй болно. Би анхнаасаа найруулагч болъё ч гэж нэг их сүртэй мөрөөдөж байгаагүй. Урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн болохоор миний бага нас тэр чигээрээ л урлагийн ертөнц дунд өнгөрсөн дөө.
19 нас хүрээд мөн л урлагийн салбарыг сонгож, найруулагч мэргэжлээр суралцаж эхэлсэн. Үүнд аавын маань оролцоо их байлаа. Гэхдээ хүний сонгосон мэргэжил амьдралын баталгаа нь болно гэвэл бас өрөөсгөл юм. Манай салбар гэхэд нэг театртай хэрнээ жил бүр маш олон жүжигчин төгсгөж байна. Тэд аргагүйн эрхэнд телевизэд нэвтрүүлэгч, хөтлөгч юм уу киноны арын албанд техник зөөгөөд гүйдэг. Тэгэхээр яг өөрийн чинь хүслээр биш тухайн нийгмээ харж судалж байж мэргэжлээ сонгох нь зөв байх
-Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Найруулагчийн мэргэжлийг сурдаггүй. Манай мэргэжлийн хамгийн том багш нь амьдрал гэж нэрт кино найруулагч Б.Сумхүү хэлсэн байдаг. Тэгэхээр энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь амьдралыг танин мэдэж тэрнийгээ бусад хуваалцах юм уу даа.
-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?
-Би үзэл бодлын хувьд нийгэмдээ баригдахгүй байхыг хичээдэг. Найруулагч хүн шашин шүтлэгт хэт автах, улс төрийн аль нэгэн үзэл баримтлалд баригдах зэрэг ямар нэгэн зүйл өөрийгөө боомилж хэрхэвч болохгүй. Ямар ч үед чөлөөт сэтгэлгээтэй байж л тэр найруулагчаас уран бүтээл гарна даа. Тэгэхээр нийгэм найруулагчийг хэрхэн хүлээн авч үнэлж байна гэхээсээ илүү найруулагч нийгмээ хэрхэн хүлээн авч үнэлж байна вэ гэдэг нь л чухал юм.
-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?
- Ямар ч цаг үед мэргэжил гэдэг байгаагаараа байж л байдаг. Харин тэр мэргэжлийг эзэмшсэн хүнд нь ирээдүй гэж байдаг. Тэгэхээр энэ асуултын хариулт хүн хүн тус бүр дээр яригдах байх. Одоо бол урлагийн бүх л салбарт хүчтэй лидер найруулагч үнэхээр дутагталтай байна.
Т.Батсайхан