Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын гишүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад тус намын залуу лидерүүдийг онцолж байна.
Д.ГАНХУЯГИЙГ “ДАВСАН” Г.ТЭМҮҮЛЭН
Архангай аймгийн 1-р тойрогт 58 хувийн саналаар илүүрхсэн Г.Тэмүүлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн. Уул уурхайн дэд сайд асан, МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн тэргүүн.
АН-ЫН ЛИДЕРИЙГ ЯЛСАН Ж.МӨНХБАТ
Архангай аймгийн 3-р тойрогт Р.Гончигдоржийг 51,3 хувийн саналаар ялсан Ж.Мөнхбат МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. 1979 онд төрсөн залуухан улстөрч, “Болор цом 29” наадамд “Төрд хэлэх үг” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байв. “Монголын Үнэн” сонины эрхлэгчээс гадна МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.
ЯРУУ НАЙРАГЧ БҮСГҮЙ Г.МӨНХЦЭЦЭГ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЛОО
Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Ганбаатарыг 56 хувийн саналаар Г.Мөнхцэцэг яллаа. Тэрээр Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлын албыг цөөнгүй жил хашсан, МАН-ын бага хурлын гишүүн.
Н.НОМТОЙБАЯР УЛИРАН СОНГОГДЛОО
Ардчилсан намаас Дорнодын 15-р тойрогт нэр дэвшигч Б.Мөнхцэцэгийг 47,6 хувийн саналаар хол зөрүүтэй ялсан Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр улиран сонгогдлоо. 1979 онд төрсөн тэрээр АНУ-ын Индиана мужид Вальпаресогийн их сургуульд улс төр, нийгмийн чиглэлээр баклаврын зэрэг хамгаалсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан. УИХ-ын гишүүн, МАН-ын намын бүлгийн дэд дарга.
“ХАРВАРДЫН” Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хэнтийн 41-р тойрогт Б.Гарамгайбаатар гишүүнийг 53,2 хувийн саналаар гарамгай ялсан хүн бол “харвард” гэгддэг Л.Оюун-Эрдэнэ байлаа. МАН-ын залуу лидерүүдийн нэгэнд яах аргагүй орох тэрээр 1980 онд төрсөн, Австрийн Мельбурнийн их сургууль, АНУ-ын Харвард зэрэг томоохон сургуулиудыг дүүргэсэн боловсролтой.
ДАРХАНЫ УУГУУЛ Б.ЖАВХЛАН ДАРХАНЧУУДАА ТӨЛӨӨЛӨН УИХ-Д СУУНА
Дарханы 44-р тойрогт илт давуу ялалт байгуулсан нэгэн залуу бол Болдын Жавхлан байлаа. Тэрээр Индианагийн Их сургуулийг төгсгөсөн, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан. ХХБ-ы үйл ажиллагаа эрхэлсэн захирал болон дэд ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн. Дархан хотын уугуул залуу ийнхүү Дархан хотдоо үнэмлэхүй ялалт авч чадлаа.
О.СОДБИЛЭГ УЛИРАН СОНГОГДЛОО
УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймгийн 46-р тойрогт ялалт байгуулж, улиран сонгогдлоо. 1979 онд төрсөн тэрээр АНУ-ын Жоржтауны Их Сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2010 онд Францын INSEAD-д бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Бээжин хотын Чинхуагийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. МАН-д 2007 онд элссэн залуу гишүүн.
НЯМ-ОСОРЫН ХҮҮ УЧРАЛ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЛОО
СХД-ийн 72-р тойрогт УИХ-ын З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нарын хоёр ч гишүүнтэй тулсан тэрээр 47,1 хувийн саналаар ялалт байгууллаа. 1984 онд төрсөн. 2010 онд “Royal Academy” нэртэй хувийн сургууль, "Royal HD" залуусын телевиз, "Royal 9.89" радиог байгуулсан. “LimKokwing” их сургуульд маркетингийн чиглэлээр магистрт суралцсан. Мөн МУБИС-ийг түүхийн ухааны магистр, ОХУ-ын Сибирийн Шинжпэх Ухааны академийн доктор.
О.МАГНАЙГ ЯЛСАН Х.НЯМБААТАР
Мөн л СХД-т, 76-р тойрогт О.Магнайтай учраа таарч ялсан хүн бол Х.Нямбаатар байлаа. 1978 онд төрсөн залуу улстөрч тэрээр СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгч. Хууль зүйн ухаан, төрийн удирдлагаар докторын зэрэг хамгаалсан. Өмгөөлөгч, багш хийж байсан ажлын туршлагатай.