Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн дараа орох хоёр дахь том хот бол Дубай юм. Персийн булангийн өмнөд эрэгт орших эл хотод дэлхийн хамгийн хамгийн тодотголтой барилгууд сүндэрлэн орших бөгөөд эдийн засгийн асар хурдацтай өсөлт, тансаг зэрэглэлийн аялал жуулчлалаараа дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татдаг билээ.
1960-аад оны үед далайн жижиг боомт хот байсан Дубай 1969 оноос хойш газрын тосоо олборлож эхэлснээр өдгөө дэлхийн хамгийн баян хотуудын тоонд багтах хөгжлийг өөртөө бий болгож чаджээ. Нутгийн иргэдээс илүүтэй Энэтхэг, Пакистан, Иран, Филиппин иргэд эл хотод ихээр амьдардаг байна.
Хуурай газартай залгаа, далдуу модны хэлбэртэй Пальм Жумейра хиймэл арал 2010 онд ашиглалтанд орсон бол түүний араас Пальм Жебель-Али, Пальм Дейра, Дэлхий нэртэй хиймэл арлуудын бүтээн байгуулалтын ажил ид хийгдэж байна. Уртаараа дэлхийд хоёрт орох, дэлхийн анхны автомат метрог хотдоо бий болгосноор замын түгжрэл хэмээх асуудлыг мартаж, хотын нэг захаас нөгөө рүү, хуурай газраас хиймэл арал руу хэдхэн хормын дотор л хүрэх болжээ. Энэ мэт өндөр хөгжил, нүсэр том бүтээн байгуулалтын түүчээ болсон зүйлс хотод тоо тоймгүй бий.
ДУБАЙ ДАХЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАМГИЙН
Дэлхийн хамгийн өндөр барилга - 1999 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон Бурж Халифа нь 829,8 м өндөр, 163 давхар, дотроо зочид буудал, оффис, люкс байр, дэлгүүр, ресторануудыг багтаасан комплекс барилга билээ.
Дэлхийн хамгийн өндөр эл барилга дотроо мөн л хамгийн хамгийн тодотголуудыг бий болгож чаджээ. Жишээ нь, дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат, дэлхийн хамгийн өндөрт байрлах шөнийн клуб, рестораныг дурдаж болно. Энэ барилгын 124 дэх давхар буюу 450 метрийн өндөрт гарч Дубай хотыг бүхлээр нь тольдоно гэдэг амьдралд ховор тохиох завшаан билээ.
Цаашилбал, дэлхийн хамгийн том дэлгүүр болох Дубай молл жуулчдын заавал очих ёстой газруудын нэг юм. Эндэхийн аварга том аквариумд аварга загаснаас эхлээд хэдэн мянган төрлийн усны амьтад нутагшжээ. Одоогоос гурван жилийн өмнө “Дубайн гайхамшигт гарден” нэртэй дэлхийн хамгийн том цэцгийн гарден мөн л энэ хотод нээгдсэн юм. Тус гарден 45 сая цэцэгтэй бөгөөд таваас есдүгээр сард маш халуун болох тул гарден энэ хугацаанд хаалгаа барьдаг байна.
ДУБАЙ НЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ ХОТУУДЫН НЭГ
Дубайд 60 хүнд 1 цагдаа оногддог. Тодруулбал, таны аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан гэсэн үг. Дубайд аялал хийх зуурт үүнийг ажиглах боломжгүй ч маш нарийн хяналт цаагуураа явж байдгийг хэлэх нь зүйтэй.
Хатуу хараа хяналт байхгүй ч тэнгэр баганадсан өндөр барилгуудын оройд гарч амиа хорлох иргэд тэнд бараг л үгүй. Учир нь ард иргэдийн сэтгэлийг зовоож, ийн эрсдэлд хүргэх хүчин зүйлс Дубайд бараг л байхгүй гэж хэлж болно. Бүхлээр нь авч үзвэл Дубай хүндээ хамгийн их анхаарал тавьдаг улс.
Дубайн боловсролын системийн тогтолцоо, үйлчилгээний байгууллагуудын харилцаанаас тэдгээрийг даруй ажиглах боломжтой. Боловсролынхоо салбарт л гэхэд хотын нийт зардлынхаа 35 хувийг зарцуулдаг байна. Тиймээс байгалийн баялаг нь дууссан ч өндөр боловсролтой иргэд, асар их орлогын эх үүсвэр болсон аялал жуулчлал нь тэдний амьдралын баталгаа болох учиртай.
ДУБАЙН ХААНА Ч ОЧСОН ТАНЫ ТАВ ТУХ ДЭЭД ЗЭРГЭЭР ХАНГАГДАНА
Дэлхийн хамгийн анхны долоон одтой зочид буудал болох Бурж ал Араб Дубайн Пальм Жумейра хиймэл арал дээр сүндэрлэн байдаг. Пальм Жумейраг дэлхийн найм дахь гайхамшиг гэж нэрлэх нь ч бий. Энэ зочид буудалд биш юм аа гэхэд Дубайн хоёр одтой зочид буудал нь ч зарим улсаас зэрэглэлээрээ өндөрт тооцогдоно. Тухайлбал, эндэхийн хоёр одтой буудал оросын гурав, дөрвөн одтой дүйцэх хэмжээний тах тух, үйлчилгээг цогцлоожээ.
Наранд биеэ шарахын тулд заавал далайн эрэг явах шаардлагагүй бөгөөд та ийм орчинг буудлаасаа ч авах боломжтой. Халуунаас залхаж буй бол Дубайн цанын бааз танд яг тохирно. Дотор талбайд байгуулсан эл хиймэл цасан парк хэмжээгээрээ мөн л дэлхийд нэгт ордог. Гадаа +40 хүртэл халж байхад дотор -1 хэмийн орчинд цасан дээр гулгаж, цасан өвгөн хийнгээ, пенгвинүүдтэй зургаа авахуулна гэхээр гайхалтай биш гэж үү...?
ЦӨЛИЙН АЯЛАЛ
Дубайд очсон бол цөлийн аяллыг яавч алгасч болохгүй. Тохилог жийп машинд суугаад элсэн цөлөөр хөндлөн гулд аялахад тийм ч олон цаг орохгүй. Цөлөөр аялсаар тусгай амралтын бүсэд хүрч тэмээ унах, хенна зуруулах, усан тамхи татах, мотоцикльтой давхих, араб үндэсний хувцас өмсөх, снөүбоардаар элсэн дээр гулсах гээд сонирхолтой үйлчилгээнүүд ундарна.
СОЁЛ, ХООЛ ХҮНС
Арабын нэгдсэн Эмират улсын соёл исламын шашин болон үндэсний араб соёлын нэгдэл юм. Тэдгээрийг архитектур, хөгжим, хувцас, хоол хүнс, ард иргэдийнх нь амьдралын хэв маягаас ажиглаж болно. Муслим шашинтнууд өдөрт таван удаа мөргөл хийдэг. Тиймдээ ч мөргөл хийх орон зайг бие засах газраас эхлээд бүхий л барилга байгууламждаа шийдэж өгчээ.
Шаурма, бирьяни хэмээх уламжлалт хоол нь Дубайн өнцөг булан бүрт бий. Үүнээс гадна өмнөд ази болоод хятад хоолны газрууд нэлээд түгээмэл байдаг. Дубайн шөнийн амьдрал нэлээдгүй алдартай. Алкохоль хэрэглэх, зарах асуудал энд тусгай журмаар зохицуулагдах бөгөөд ликёрийн зөвшөөрөлтэй клуб, баарнуудыг ихэвчлэн зочид буудлуудаас олж болно.
New York Times-ынхан Дубайг нэгэн цагт “Энэ хот бол Майкл Жордантай Будда бааранд тааралдах, эсвэл Наоми Кемпеллийг төрсөн өдрөө тэмдэглээд цэнгэж байхад нь олж харах боломжтой газар” гэж тодорхойлсон байдаг. Дубайн шашны соёлыг Grand Mosque Jumeirah, уламжлалт соёлыг Al Fahidi түүхэн гудамжнаас толидоорой.
Жумейра сүм нь АНЭУ-ын 500-тын мөнгөн дэвсгэрт дээр дүрслэгдсэн байдаг бол Ал Фахади нь музей, гар урлалын дэлгүүр, арт галерей, задгай кафе зэрэг 50-иад барилгаас бүрдсэн гудамж юм. Жуулчдын хувьд Дубайн эртний усан тээврийн нэг болох абрагаар аялж, алт болоод халуун ногооны захаар орж худалдан авалт хийх нь төлөвлөгөөний зайлшгүй хэсэг болжээ.