АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг Ази, Европын Түмний 11 дүгээр чуулган энэ сарын 4-6-нд Төрийн ордонд болно.
Ази, Европын иргэдийн эв санааны нэгдлийг бий болгох, бүс нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх, ард түмний дуу хоолойг Засгийн газрын түвшинд хүргэх зорилго бүхий уг чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч оролцох юм.
“Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно.
Чуулганы үеэр:
- Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги
- Хүнсний тусгаар тогтнолыг сэргээн, бэхжүүлэх арга зам
- Уур амьсгалын шударга ёсыг сахих стратеги
- Эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг бий болгох стратеги
- Худалдаа ба хөрөнгө оруулалтыг шударга болгох стратеги
- Өр тавих, "бүсээ чангалахаас" өөр гарц хайх
- Оролцоо, ардчилал, жендерийн эрх, нийгмийн идэвхтэй иргэн
- Энх тайван ба хүний аюулгүй байдал зэрэг найман асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнөх аж.
Ард түмний хөгжлийн хүсэл мөрөөдөл, үзэл баримтлалыг биелүүлэх нь хувь хүн, улс оронд тулгарч буй хямралуудыг шийдэх гол арга зам юм. Баян, ядуу улс орнуудын үе үеийн засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, бизнесийг зохицуулах арга барилаас үүдэн хүндэрсэн байгаль орчин, эдийн засаг, өр, эрчим хүч, хүнсний хямралууд нь улам даамжирч, иргэд болон улс хоорондын баян хоосны ялгаа туйлширлаа.
Иймд "АЕАТЧ 11" хүмүүсийн эсэргүүцлийг бүсийн, бүс хоорондын болон дэлхийн хэмжээнд гаргах, эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих, бэхжүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг чуулган юм.