Өөрийгөө жолооддог технологийг машинд нэвтрүүлснээр зөвхөн АНУ-д гэхэд арван жил тутамд 300 мянган хүний амь үрэгдэхээс сэргийлж чадна гэсэн тооцоо бий.
Гэхдээ энэ нь ямар ч осол гарахгүй, осол гарлаа гэхэд машин жолоочийг амьдруулна гэсэн үг биш. АНУ-ын Хурдны замын аюулгүйн удирдлагын төв анхны өөрийгөө жолооддог машинтай холбоотой хүний амь үрэгдсэн хэргийг шалгаж эхэлжээ.
Tesla компанийн Model S хурдны зам дээр явж байгаад ачааны тэрэгний чиргүүлтэй мөргөлдсөн аж. Осол гарах үед жолооч нь машины Autopilot буюу өөрийгөө жолооддог горимыг идэвхжүүлсэн байжээ.
Компани энэ осолтой холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ:
"Хурдны замын аюулгүйн удирдлагын төв сая болсон осолтой холбогдуулан шалгалт хийхээр боллоо. Autopilot горимыг нэвтрүүлснээс хойш Теслагийн машинууд 200 сая километр замыг энэ горим дээр туулсан байна.
АНУ-д гэхэд 130 сая километр тутамд осол болж, хүний амь үрэгддэг байхад энэ тоо дэлхий даяар 90 сая километр тутамд болж нэмэгддэг. Хурдны замын аюулгүйн удирдлагын төв осол гарах үед бидний нэвтрүүлсэн шинэ горим хэвийн ажиллаж байсан үгүйг шалгаж тогтооно.
Хэрэглэгчдэд анхааруулахад Autopilot систем одоо ч гэсэн туршилтын бета хувилбар хэвээр байгаа. Түүнчлэн нисэх онгоцны нисгэгч нарт зориулсан Autopilot системийг байнга хүн хянаж байх ёстой шиг Теслагийн энэ горимыг ч гэсэн жолооч байнга хянаж явах ёстой.
Энэ системийг ажиллуулж эхлэх үед жолоочид “Онц шаардлагатай тохиолдолд бэлтгэлтэй байх үүднээс жолооны хүрднээс гараа битгий салгаарай” гэсэн анхааруулга харуулдаг.
Ослоор өөд болсон жолоочийн төлөө бид гүнээ харамсаж байна. Тэр хүн бидний нөхөр, Цахилгаан хөдөлгүүр, орчин үеийн инноваци, боломжит технологид хайртай, Теслагийн гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажилд бат итгэдэг хүн байлаа. Түүний гэр бүл, найз нөхдөд гүнээ эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Tesla Autopliot системийн ажиллагааны тухай бичлэг
Энэ осол өнгөрсөн тавдугаар сарын 7-ны өдөр Флорида мужид болсон бөгөөд ачааны машины жолоочийн хэлснээр амиа алдсан жолооч тухайн үед Харри Поттер үзэж явсан аж.
Одоо эрх баригчид ямар шийдвэр гаргахаас шалтгаалан Тесла компанийн Autopilot системийг үргэлжлүүлэн туршилтаар ашиглах эсэх, бүр цаашлаад бусад компаниудын хөгжүүлж буй өөрийгөө жолооддог системийг туршилтаар нэвтрүүлэх эсэх нь тодорхой болно.
Эх сурвалж: Verge