Их Британийг Европын Холбооноос гарах эсэхийг шийдэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд явуулсан бүх нийтийн санал асуулгад ЕХ-ноос гарахыг дэмжигчид ялалт байгуулсан.
Санал асуулгын дүнгийн дараа Ерөнхий сайд Дэвид Кэмерон ард түмэндээ хандан мэдэгдэл хийн гурван сарын дараа албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн.
Тэгвэл ирэх есдүгээр сард Консерватив нам дотор сонгууль явагдаж, намын дарга болон Засгийн газрын шинэ тэргүүн сонгогдоно. Шинэ Ерөнхий сайдад горилогчдыг танилцуулж байна.
Тереза Мэй
- Өдгөө 59 настай тэрээр Их Британийн Дотоод хэргийн сайдын албан тушаалыг сүүлийн зургаан жилийн турш хашиж байна.
- Шинэ Ерөнхий сайдаар сонгогдох хамгийн магадлалтай хүмүүсийн нэгд тооцогдож буй.
- Европын холбооны гишүүнчлэлээс гарахын эсрэг байр суурьтай байсан.
- Мэй хэлэхдээ түүний зорилт бол “Их Британийг иргэн бүрийн төлөө ажилладаг улс болгох явдал” гэжээ.
Майкл Гоув
- Их Британийн хууль зүйн сайд. /48 настай/
- Тэрээр Их Британи улс ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй хэмээн үзэж, энэ бодлогыг хамгийн ихээр дэмжиж байсан улс төрчдийн нэг.
- Улс оронд шинэ удирдагч хэрэгтэй гэж үзэж буй тэрээр "Би Ерөнхий сайд болох хүсэлгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч бүх нийтийн санал асуулга надад хүчтэй нөлөөллөө" гэв.
Стивен Крабб
- Хөдөлмөр, тэтгэвэр, тэтгэмжийн сайдаар ажиллаж буй.
- Тэрээр "Их Британи ЕХ-ноос гарах ёстой гэж саналаа өгсөн 17 хүний итгэлийг даах тэр Засгийн газрыг би удирдмаар байна. Тус санал асуулгаар бид Их Британийн цагаачлалын бодлогод дахин хяналт тавих хэрэгтэй гэдгийг ойлгосон. Иймээс миний хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулна" гэлээ.
Лиам Фокс
- Лиам Фокс Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс хамгийн туршлагатай нь. Тэрээр 23 жилийн өмнө Жон Мейжорын Засгийн газарт ажилласнаар улс төрд анх хөл тавьж байв.
- Лиам Фокс Маргарет Тэтчерийн талархлыг ихээхэн хүлээдэг байсан. Түүний 50 насны төрсөн өдөрт Маргарет Тэтчер өөрийн биеэр оролцож байжээ.
Андреа Лидсом
- Британийн парламентын гишүүн.
- Brexit-ийг дэмжиж байсан улс төрчдийн нэг.
Эх сурвалж: ИТАР ТАСС