Монгол Улсын Үндэсний их баяр наадам, АСЕМ-ийн уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг долдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Өөрөөр хэлбэл иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 01-17-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглаан хийх үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч нийгмийн хэв журмыг сахиулах, гадаад улсын зочин төлөөлөгчид, наадамчин, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан бэлтгэл ажлыг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн камерын хяналтын ашиглалтыг сайжруулан ажиллахыг Хотын захирагч Улаанбаатар хотын Цагдаагийн газарт үүрэг болгосон аж.