Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ хямдардаг үе ирлээ. Зуны саруудад энэ төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт огцом нэмэгдэж, илүүдэл үүсдэг. Тиймээс үнийн өсөлт уг зах зээлд өдийд бараг л үүсдэггүй онцлогтой. Тэр тусмаа зуншлага сайжрах тусам сүү, сүүн бүтээгдэхүүний олдоц нэмэгдэж, үнэ “газарддаг” талтай. Харин намар орой буюу аравдугаар сараас тогтвортой байсан үнийн түвшин эрс өөрчлөгдөж, нийлүүлэлт ховорддог.
Энэ сарын байдлаар нийслэлд нэг литр задгай сүүний үнэ 900-1100 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүнийг урьд жилүүдтэй харьцуулахад өсөлт бараг ажиглагдсангүй, тогтвортой байгаа нь энэ. Манай улсын сүүний нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь зуны улиралд буюу 5-9 сарын хооронд явагдаж байна. Энэ байдлаас шалтгаалан зуны улиралд сүүний гарц, хэмжээ нэмэгддэг ч сүүг газар дээр нь хөргөх, хадгалах боломж тааруу хэвээр буй.
Дэлхийн нийт сүүний 71.8 хувийг хуурай сүүний импорт эзэлж байна
Сүүний үнэ зуны улиралд өвлийнхөөс 2.5 дахин буурч, борлуулалт эрс буурдаг гэсэн эдийн засгийн тооцоолол бий. Тэгвэл ирэх сард сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ илүү хямдрах магадлал өндөр байгаа юм. Манай улсын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 24 хувийг дотоодын нөөц боломжоор хангаж байгаа нь чамлалттай. Энэ нь 70 гаруй сая толгой малтай, хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай орны хувьд туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг зарим судлаач хэлдэг.
Нэг хүнд ногдох малын тоо толгойгоор манай улс дэлхийд тэргүүлж байгаа. Энэ утгаараа мах, сүүний хүрэлцээ, хүртээмж хангалттай бас хүртээмжтэй байх учиртай. Гэтэл хуурай сүүний 95 хувийг Шинэ Зеланд, үлдсэнийг нь Нидерланд, ОХУ, БНХАУ-аас импортолж байна. МУИС -ийн Бизнесийн сургуулийн багш Г.Мөнхбаясгалан “Зуны саруудад илүүдэлтэй байдаг сүүгээ технологийн аргаар хатааж, хуурай сүү болгон худалдаалах, хадгалах хугацааг урстасгах, тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах, нэгж бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх боломжтой” хэмээн хэлж байв.
Тэрбээр илүүдэл сүүгээ хуурай сүү болгон нэмүү өртөг шингээх талаар судалгаа хийжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20.4 хувиар өссөн ч эрэлт, хэрэгцээг 50 хувь хангах түвшинд хүрсэнгүй. Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний зөвлөмжөөр хүн өдөрт дунджаар 430 грамм буюу жилд 157 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хот суурин газрын хүн нийт амын 60 гаруй хувийг эзлэх болсон. Энэ нь сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ улам өсөн нэмэгдэх шалтгаан болж байна.
Манай улсын хувьд нийт үйлдвэрлэж байгаа сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа юм. Энэ үзүүлэлтийг ойрын хугацаанд 20, урт хугацаанд 40 орчим хувьд хүргэн дотоодын сүү боловсруулах салбарыг хөгжүүлэх боломж бий гэж “Монгол Улсад экспортын баримжа ат ай сү ү ний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж” сэдэвт судалгаанд дурдсан байдаг. Монголчуудын уламжлалт хүнсний нэг нь сүү, цагаан идээ бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай.
Тиймээс Хүнсний тухай шинэ хуулиар манай улсын хүн амын стратегийн дөрвөн хүнсний жагсаалтад сүү ордог. Улсын хэмжээнд одоогийн байдлаар хоногт 230 мянган литр сүү боловсруулах хүчин чадалтай нийт 100 гаруй үйлдвэр, цех байгаагаас нийслэлд 45 нь үйлдвэрлэл эрхэлж байна. Эдгээрээс 8-10 нь жилийн турш тогтвортой ажиллаж, хүчин чадлынхаа 40 хүртэлх хувийг ашигладаг гэсэн статистик үзүүлэлт бий. Манай улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403 сая литр. Үүнээс нийслэл хотод 163.1 сая литр буюу хоногт 447 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэгцээтэй байна. Энэхүү хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа гэвэл өрөөсгөл.
Импортын сүү дотоодын зах зээлийн жинтэй хувийг эзэлсэн хэвээр байна. Импортоор авч байгаа хуурай сүүний 92 хувийг ОХУ, БНС У, Шинэ Зеланд эзэлж байгаа бол шингэн сүүг бараг 100 хувь ОХУ-аас авч байна. Жилд 4000- 6000 мянган тонн шингэн сүү импортоор авч хэрэглэж байгаа юм.
Худалдаанд нийлүүлэгдэж байгаа шингэн сүүний үнийн хувьд бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнийн хэлбэлзэл багатай байна. Улсын хэмжээнд хот, хөдөөгийн нэг хүнд ногдож байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн ялгаатай байгаа юм. Хот суурин газарт сүүний хэмжээ 75.6 кг, хөдөө орон нутагт 190.8 кг ногдож байна. Дотоодын сүүний зах зээлд 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй зах зээлд нийлүүлэгдэж байгааг Сүү үйлдвэрлэлийн холбооноос мэдэгдсэн удаатай.
217 орон өнгөрсөн онд 26.2 тэрбум ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн импортолсон байна
Дэлхийн 217 орон өнгөрсөн онд 26.2 тэрбум ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн импортолсон байна. Тодруулбал, БНХАУ, ХБНГ У, Итали, Бельги зэрэг улс нэг тэрбум ам.доллараас дээш хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүний импортоор худалдан авчээ. Энэ нь дэлхийн сүүний импортын 27 хувийг дангаар эзэлж байна. Дэлхийн томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч орнуудын дийлэнх нь буюу 72 хувь нь сүүгээ дахин боловсруулдаг.
Дэлхийн нийт сүү, сүүн бүтээгдэхүүний 2015 оны импортын 71.8 хувийг хуурай сүүний импорт эзэлж байна. Хуурай сүүний импортоор БНХАУ, Хонконг, Саудын Араб, Алжир тэргүүлсэн. Манай хоёр хөрш улс болох БНХАУ импортолсон хуурай сүүний хэмжээ болон үнийн дүнгээрээ, ОХУ хуурай сүүний импортын өсөлтөөрөө тэргүүлж байгаа нь манай улсын хувьд экспортын том зах зээл байгааг илтгэнэ.
Хөрш орнууд хуурай сүүгээ аль улсаас импортлон авч байгааг судалж үзэхэд, БНХАУ 2015 онд 30 улсаас, дийлэнх хэсгийг нь дэлхийд хуурай сүүний экспортоор тэргүүлэгч зургаан улс орноос татан авсан байна. Хойд хөрш ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд хуурай сүүний импорт тогтвортой өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд долоон улсаас хуурай сүү импортлон авчээ. Бидний хувьд илүүдэл сүүгээ хуурай сүү болгон экспортлох, улмаар дотоодын зах зээлд ч борлуулах боломж байгаа юм.
Б.Баяртогтох