Истанбул дахь Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд халдлага үйлдсэн гэмт этгээдүүд Орос, Узбекистан, Киргиз улсын иргэд байсан гэв. Энэ талаар Туркийн эрх баригчдыг иш татан Reuters агентлаг мэдээллээ.
Халдлага үйлдсэн этгээдүүд гадаадын иргэд байсан гэдэг нь тогтоогдсон боловч аль улсын иргэн вэ гэдэг нь одоогоор бүрэн тодорхой болоогүй.
Энэ талаар хэвлэлүүд янз янзаар бичиж байгаа юм. Тухайлбал Истанбулын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт үйлдэж, өөрийгөө дэлбэлсэн амиа золиослогчийн нэг нь Чечений иргэн байж магадгүй талаар Habertürk мэдээллээ. Амиа золиослогч Сирийн Ракка хотоор дамжин Туркийн нутаг дэвсгэрт ирсэн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Мөн Туркийн Milliyet сонин тус хэргийг мөрдөн шалгаж буй цагдаа нарыг иш татан амиа золиослогчид гурвуулаа Тажикстан улсын иргэн байсан гэв.
Тус халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийн тоо 43-д хүрсэн бөгөөд эдгээрийн 19 нь гадаадын иргэд байжээ.
Эх сурвалж: Reuters