Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг дахин анхан шатнаас нь шүүж эхлэх гэж байна. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд товлогджээ.
Охины амь насанд хүрсэн гэх хэргээр тэдэнд анх өнгөрсөн онд 24 жилийн ял оноож давж заалдах шүүхээс хоёр жилээр бууруулсан юм. Харин Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Б.Энх