Шүүхээс жирэмсэн болон насанд хүрээгүй хүмүүсийн ялыг хойшлуулдаг билээ. Энэ хугацаанд тэд цагдаагийн байгууллагын хяналтад байх ёстой. Сүхбаатар дүүргийн прокурорын газар дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүдэд жирэмсэн болон насанд хүрээгүй шалтгаанаар хорих ялыг түр хугацаагаар хойшлуулсан ялтанд цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт тавьж байгааг шалгажээ.
Шалгалтаар цагдаагийн зарим хэсгийн байцаагчид ялтанд хяналт тогтоохдоо тэдэнд хуульд заасан эрх, үүргийг танилцуулаагүй зөрчил илэрчээ. Мөн цагдаагийн хяналтын явцад оргох тохиолдол бас ч гарчээ.
Тухайлбал, Хэнтий аймгийн шүүхээр малын хулгайн бүлэг хэргээр шийтгүүлсэн У, С нар өнгөрсөн нэгдүгээр сараас сураггүй болжээ. У нь ял сонсох үед жирэмсэн, гурван нас хүрээгүй хүүхэдтэй байжээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчлийг арилгуулахаар дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.
Б.Заяа