Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны 12-р байрны зүүн замд Prius маркийн автомашины жолооч байрныхаа гадаа тоглож байсан 3, 6 настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрхийн товчооны зүүн замд Lucida маркийн автомашины жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан байна. Тэрээр үхэр хариулж явсан М-г мөргөж гэмтээхээс гадна үхэр дайрчээ.
Зургадугаар сарын 30 буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 242 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Мөн өчигдөр орон нутгийн замд Hyundai Sonata-6, ачааны Hongyan маркийн автомашинууд мөргөлдөж жолооч нар нь амиа алджээ.