Их Британийн бүх нийтийн санал асуулгын дүн Техасыг АНУ-аас салан тусгаарлах хүсэлтэй хүмүүст урам зориг хайрлалаа хэмээн New York Times-д бичжээ.
Учир нь сүүлийн өдрүүдэд нийгмийн цахим сүлжээгээр #Texit (Brexit - Их Британийг Европын холбооноос гарах ийнхүү нэрлэж буй) гэсэн хаштэгийг өргөнөөр ашиглах болжээ.
Түүнчлэн твиттерийн хэрэглэгчид Техас мужийн захирагч Грег Эбботтад хандан, салан тусгаарлах талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж байгаа аж.
“Техасын үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Даниел Миллерийн мэдээлж буйгаар Texit-ийг 250 мянган хүн дэмжиж байгаа аж.
Тэрээр энэ талаар Техас мужийн захирагчид хандан өөрийн твиттер хуудсаараа “Өглөөний мэнд, Грег Эбботт. Бид саналаа өгөхөд бэлэн. Яагаад удаж байна вэ?” гэж жиргэжээ.
Сонирхуулахад Техас муж улсыг эхлээд Франц, дараа нь Испанийн хяналтад байдаг байю. 1821 оноос Мексикийн хяналтад оржээ. Харин 1836 онд өөрсдийн эрх чөлөөгөө олж есөн жилийн турш тусгаар улс байгуулсан.
1845 онд АНУ-ын 28 дахь муж болон нэгджээ. Гэхдээ бусад мужуудаас илүү онцгой эрхийг авсан байна. Бараг адил тэгш эрхтэй холбооны улсын статус авчээ. Жишээ нь АНУ-ын төрийн далбааг мандуулах үед заавал өөрийн мужийн төрийн далбааг цуг мандуулж байх гэх мэт.
Эх сурвалж: ВВС