Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл бямба гарагт болох сонгуульд өөрийг нь дахин сонгохыг уриалахдаа Британийн санал асуулгын цочирдлыг ашиглав. Тэрбээр “Брекситийн улмаас олон улсын байдал тодорхойгүй боллоо. Зах зээл хэлбэлзэж байна. Эвслийн тогтвортой Засгийн газрын төлөө саналаа өгөөрэй. Лейбористууд, ногооныхон, бие даагчдад өгөх санал чинь парламентад эмх замбараагүй, чадваргүй байдал үүсгэнэ шүү” хэмээн анхааруулав.
Урьдчилсан саналын судалгаанаас үзэхэд Тернбуллийн тэргүүлсэн либералчуудын эвсэл Билл Шортен тэргүүтэй сөрөг лейбористуудаас өчүүхэн илүүрхэж байгаа аж. Goldman Sachs банкны ажилтан асан Ерөнхий сайд есдүгээр сард Тони Эбботыг ялж, либерал эвслийн тэргүүн болсон.
Тэрбээр сонгогчдод хандан жижиг намуудыг дэмжиж, саналаа гарздахгүй байхыг уриаллаа. Мельбурний их сургуулийн профессор Сара Маддисон “Брексит Тернбуллийн тогтвортой байдлын төлөөх эрмэлзэлд түлхэц боллоо. Гэхдээ тэр ногоончууд болон бие даагчдын хольц орсон бүр ч илүү заримдаг сенаттай нүүр тулах байх ” гэжээ.
Австралийн улс төрийн тогтолцоонд парламентын дээд танхим нь хуульд хориг тавих эрх эдэлдэг. 2004 оноос хойш аль ч нам сенатад олонх болж чадаагүйн дээр өмнөх парлементын үед сенаторууд Эбботын санал болгосон төсвийн хэмнэлтийг унагаж байсан нь түүний нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Энэ жил ноён Тернбулл бие даагчдыг бусад нэр дэвшигчтэй тохиролцох замаар сонгогдох арга замыг хязгаарласан шинэчлэл хийсэн юм. Гэвч сенаторууд шууд сонгогдох боломж нээсэн нь бие даасан болон жижиг намууд сонгогдох боломжийг өсгөв.
Ингэснээр “Сенат Засгийн газрын толгойн өвчин болох төлөвтэй” гэж Сиднейн их сургуулийн судлаач Питер Чен хэллээ. Тэрбээр 2013 онд сенатад 10, доод танхимд нэг суудал авсан Ногоон нам суудлаа нэмэх боломж бүрдэж байгааг тэмдэглэв. Сонгогчид намуудад сэтгэл дундуур болсон, “эргэдэг хаалганы бодлого” гэх мэт хүчин зүйлийн улмаас Австралид сүүлийн зургаан жилд таван ерөнхий сайд солигдоод байна.
Өмнө нь гол намууд баталгаатай ялдаг байсан тойргуудад ширүүн тэмцэл өрнөх бололтой. Лейбористуудыг дэмждэг Сидней хотын Грейндлер сонгуулийн тойрогт тус намын нэг удирдагч Энтони Олбаниз доод танхимын суудлын төлөө Ногоон намын нэр дэвшигч Жим Кейситэй өрсөлдөх болжээ. Эндхийн сургуульд хүүхдээ хүргэж ирсэн эцэг, эхчүүд улс төрийн гол хүчнүүд “алсын хараагүй”, “ойрын бодолтой” гэх зэргээр үл итгэсэн маягтай байна. Тэдний нэг Лукас Бордмэн “Хоёр гол намынханд төрийн хүн шиг ажиллах чадвар алга” гэв.
Өмнөд Австралиас 2007 онд мөрийтэй тоглоомын эсрэг байр сууриар анх сенатад сонгогдож байсан Ник Ксенофон өдгөө өөрийн нэртэй нам байгуулаад арваад суудал авах шинжтэй байгаа аж. Тэрбээр хуваагдсан дээд танхимд шийдвэрлэх саналтай байсан учир машины үйлдвэрлэл нь унасан өөрийнхөө мужид Засгийн газраас нэмэлт санхүүжилт авч чадсан юм. “Одоо тэр нэр хүнд олчихсон, даяарчлалын эсрэг сонгогчдын санаа бодолд нийцүүлэн нутгийн үйлдвэрлэлээ татвараар хамгаалахыг уриалж явна” хэмээн Австралийн үндэсний их сургуулийн профессор МкАлистер ярив.
Шинжээчид “Ник Ксенофоны баг” гэдэг намын чадварт эргэлзэн 2013 онд бутарсан уул уурхайн магнат “Клайв Палмерийн нэгдсэн нам” гэгчийн араас орох биз гэж хэлсэн байна. Сенатын сонгуулийн дүн ямар гарлаа ч гэсэн Тернбулл, Шортен хоёрын аль нэгний толгойлох шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих, эсэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. МкАлистер “Австралийн сенат Британийн нийтийн танхимаас нэлээд ялгаатай. АНУ-ын конгресстэй төстэй агаад хуульд хориг тавих, хяналт шалгалтын хороо байгуулах зэрэг эрх мэдэлтэй” гэсэн юм.
Жейми Смит