АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг "Редакторуудын дугуй ширээний наймдугаар уулзалт" энэ сарын 7-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Тус уулзалтыг Монголын талаас Гадаад хэргийн яам, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албатай хамтран Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хариуцан зохион байгуулж байна.
"Ази Европын цахим харилцаа" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах уулзалтад Ази-Европын 20 гаруй орны 30 орчим нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцох аж. Тухайлбал Английн ВВС агентлагийн "World 2020" тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Бельгийн "Мондейл Ньюс"-ын Ерөнхий редактор Жей Горис, ОХУ-ын "Монголия сегодня" сэтгүүлийн Ерөнхий редактор Юрий Крючкин зэрэг төлөөлөгчид оролцоно.
Харин манай улсыг төлөөлж МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид зэргийн гурван хүн оролцох юм байна.
Энэ удаагийн дугуйны ширээний уулзалт цар хүрээгээрээ өмнөх хурлуудын түвшинд болж, Ази-Европын орнууд сэтгүүлзүйн чиглэлээр хамтын ажиллаагааг бэхжүүлэх, хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж зохион байгуулагчид үзэж байна.