Өнөөдөр УИХ-ын гишүүдэд түр үнэмлэх гардууллаа. Энэ үеэр ММ агентлагийн сэтгүүлчээр олон жил ажилласан, УИХ-ын 13 эмэгтэй гишүүний нэг М.Оюунчимэгтэй ярилцлаа.
“Энэ УИХ-д маш том үүрэг, хариуцлага ноогдож байна. Эдийн засгаа хямралаас гаргах нь нэн тэргүүний ажил. Үүний тулд ажлын байр бий болгох, мөнгийг зөв газарт нь зарцуулах шаардлагатай.
Энэ цаг үед эмэгтэй хүний зөөлөн чанар, ухаан улстөрд хэрэгтэй. Том эдийн засаг, том мөнгө гэхээс илүүтэй иргэн рүү чиглэсэн ажил хийх хэрэгтэй байна. Иргэд орлоготой байхад эдийн засгийн эргэлт бий болно. Эдийн засгийн сэтгүүлч, их хуралд орж ажиллах хүний хувьд энэ тал дээр илүү анхаарч, хариуцлагатай ажиллах болно”.
Түр үнэмлэх гардуулсны дараа СЕХ-ны есөн гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид УИХ-ын 76 гишүүний нэрсийг өргөн барилаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир