УИХ-ын 47-р тойрог, Орхон аймагт МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон О.Баасанхүү түр үнэмлэхээ авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та УИХ-д хоёр дахь удаа сонгогдлоо. Тэр дундаа МАХН-аас УИХ-д суух цорын ганц гишүүн болсон. Ирэх дөрвөн жилийг хэрхэн харж байна?
-Орхончууд, тэр дундаа Эрдэнэтчүүд хамгийн ихээр дэмжиж, МАХН-ыг УИХ-д төлөөлөлтэй болох зөвшөөрлийг өгч, саналаа өгсөнд талархаж байна. Ирэх дөрвөн жил урьд өмнөхөөсөө илүү их ажил хийх шаардлага үүсч байна . Ялангуяа Эрдэнэтчүүдийн хувьд “шок”-нд орсон байгаа. 1978 оны гэрээгээр оросууд Эрдэнэтчүүдийг дэмжиж туслахаа амлан, түүнийгээ биелүүлж ирсэн. Одоо Эрдэнэтчүүд шинэ дарга нартай болсон сурагтай байна. Тэр хүн өмнөх гэрээг хүчин төгөлдөр байлгах уу, Эрдэнэтчүүдийг ажилтай байх уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй болж байна.
Тиймээс 1978 оны гэрээг илүү сайжруулан байгуулахыг Засгийн газраас шаардах болно. Мөн МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон учир намынхаа дуу хоолой болж, аюул учраад байгаа ардчиллыг хамгаалахын төлөө өөрийн чадлаар ажиллах болно. МАН-ын зөв зүйл дээр нь дэмжинэ, буруу зүйлийг нь шүүмжилнэ гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна.