Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр олонхийн санал авсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардуулсан.
Мөн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг гардуулан, айлтгасан юм.
Харин дөнгөж сая хуульд заасны дагуу сонгуулийн дүнгийн талаар нийтэд мэдээлэл хийж, УИХ болон орон нутгийн 2016 оны сонгуулийн албан ёсны дүнг танилцууллаа.
УИХ-ын тогтоолын дагуу 1998 санал авах байрт 2500 орчим санал авах төхөөрөмж ажиллаж, дүнг нэгтгэн түүнийг нь дэлгэцээр шууд дамжуулсан.
Ингээд
- МАН – 65
- АН – 9
- МАХН -1
- Бие даан нэр дэвшигч 1 хүн олонхийн санал авч, түр үнэмлэхээ гардсан байна.
Сонгогчдын ирц улсын хэмжээнд 73.5 хувьд хүрсэн байна. Энэ нь өмнөх сонгуулиас өссөн үзүүлэлт гэдгийг СЕХ-оос хэлж байна.
СЕХ-оос сонгуулийн санал авах 840 хэсэгт хяналтын техникийн тооллого явуулсан бөгөөд ямар нэг зөрчил илрээгүй байна. Тиймээс санал авах хэсгүүд, тойрогт дахин санал авах үйл ажиллагаа болохгүй, амжилттай явагдлаа хэмээн мэдээлж байна.