УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуультай холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандлаа. Тэрээр сонгуулийн үеэр тойргууд руу зохион байгуулалттайгаар иргэдийг нүүлгэсэн асуудлыг шалгаж өгөхийг хүссэн юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн гадаа:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн өмнө өгсөн ярилцлагадаа тэрээр:
МАН үнэмлэхүй ялалт байгуулж, бараг төрийн эргэлт шахуу юм хийлээ. Энэ их мөнгө хаанаас орж ирсэн болохыг шалгах ёстой. Мөнгө ихээр тараасан. Хуулиараа мөнгө тараасан бол 20 дахин нугалж төлөх гэж заасан байгаа.
Увс аймагт 3500 орчим "царцаа" очсон гэх мэдээлэл бий. Сүхбаатар аймагт найман жил засаг дарга хийсэн хүн гарч ирсэнгүй. Жишээ нь Хэнтий аймаг байна. Гэтэл аймгийн засаг дарга байсан хүн биш харин 29 настай залуу гарч ирлээ.
Баянхонгор аймаг руу 2900 орчим хүнийг шилжүүлсэн байна. Энэ тоог нийт хүн амтай нь харьцуулаад үзэх юм бол бараг 10 орчим хувь болно. Тиймээс бид захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нүүдэл суудлын үнэн зөвийг олж, зохицуулж өгөөч гэж хандаж байна" гэв.
Баянхонгор аймгийн 9-р тойрог руу таныг бас царцаа илгээсэн гэх мэдээлэл байгаа тэр тал дээр тайлбар өгөөч?
Тэрийг нотлох хэрэгтэй. Гэхдээ MCS Хөвсгөл аймаг руу хүмүүс их хэмжээгээр нүүлгэж байна гэх мэдээлэл гарсны дараа тодорхой тооны дэмжигчид нийлж, цуглаад шилжсэн тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүсийг би өөрсдөө мэд л гэж хэлсэн. Ер нь бол энэ нь ч үндсэн хуулиндаа болдог юм билээ.
Сонгуулийн ерөнхий хороонд мөн бичиг хүргүүллээ