Чингис хаан Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-ийн жингийн аваргууд тодорлоо.
Аваргын төлөө Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг нар хүч үзсэн юм. Дэлхийн аварга М.Уранцэцэг юүко үнэлгээгээр ялж, аварга боллоо.
Тэрээр сүүлийн гурван барилдаанд дараалан Г.Отгонцэцэгт ялагдаад байсан бол энэ удаад даагаа нэхлээ.
Энэ жингийн хүрэл медалийг Б.Хорлоо хүртлээ. Тэрээр Оросын тамирчин Марина Гюнтертэй барилдан, өрсөлдөгчөө торгуулиар яллаа.
Мөн хүрэлийн медалийн төлөө М.Долгоржав Японы жүдоч Юрие Мозиракитай барилдав. Японы тамирчин иппон үнэлгээгээр ялж, хүрэл медалийн болзол хангаж байна.