Архангай аймгийн дунд сургуулиас Америкийн нэгдсэн улсын сургуульд элсэн суралцаж, бүр ангийнхаа тэргүүлэх сурагч, сургуулийнхаа шилдэг төгсөгч тодотголтойгоор амжилттай суралцсан Э.Пүрэвдулам охинтой сонирхолтой яриа өрнүүллээ.
-Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Энхбатын Пүрэвдулам гэдэг, 18 настай. Би Архангай аймагт төрж өссөн. Гурван жилийн өмнө АНУ-ын Аляскад очиж сурч, амьдрахаар явсан. Тэнд аав маань байдаг юм. Энэ жил ахлах сургуулиа амжилттай төгсөөд Монголдоо амралтаараа ирээд байна.
-Чи ямар сургуульд хэддүгээр ангиасаа шилжин суралцсан бэ?
-Би Архангай аймгийн 2 дугаар дунд сургуульд суралцдаг байсан. Харин АНУ-д суралцах боломж гурван жилийн өмнө надад тохиосон юм. Тэгээд Уналаскагийн ахлах сургуулийг энэ жил төгслөө. Уг нь Монголд би 10-р ангиа төгсөөд очсон ч надад англи хэлний бэрхшээл байсан учир би тэнд 10-р ангиас нь дахин суралцсан.
-Энд байхдаа англи хэлний мэдлэг чинь хэр байсан бэ?
-Аймгийнхаа англи хэлний олимпиад зэргээс бас ч үгүй медальтай, англи хэлний гайгүй мэдлэгтэй гэж өөрийгөө боддог байлаа. Гэтэл яг төрөлх нутаг дээр нь очиход хүмүүсийн яриаг гүйцэд ойлгохгүй, ном сайн уншиж чадахгүй байх гэхчлэн бэрхшээл тулгарч тухайн үедээ өөрийгөө багагүй чамлаж байсан шүү. Тийм болохоор хэлээ эрчимтэй сайжруулахаар 3,4-р ангийн хүүхдүүдийн ном уншиж, кино их үзсэн. Суурь мэдлэгтэй байсан болохоор харьцангуй хурдан сайжирсан гэж боддог. Мөн орчин их нөлөөлсөн. Тэнд хүн болгон англиар ярьж, англи хэл дээр хичээл орохоор хурдан дасч байгаа юм л даа.
Эндээс очихдоо л “амжилттай сурна” гэсэн зорилготой байсан болохоор хичээлийг хамгийн нэгдүгээрт тавьдаг байсан.
-Харин энэ их эрчимтэй хичээл зүтгэлийн ачаар чи ямар үр дүнд хүрсэн бэ?
-Манай сургуульд төгсөх ангийнханд зориулсан нэг тусдаа англи хэлний анги байдаг юм. Тэр нь бараг коллежийн хөтөлбөртэй төстэй шахуу, хүнд хичээлтэй. Хэр баргийн хүссэн сурагч хүүхдүүд ороод байдаггүй. Би түрүүнд хэлсэн дээ, бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном уншдаг байхдаа би тэр ангид орох юмсан гэж маш их хүсдэг байсан. Харин 12-р ангид яг ордог жилд би тэр ангид орж чадсан. Тэгээд эхний семестрийн дүнгээ харахад ганцхан “B” дүнтэй бусад нь “A” байхыг хараад “Би үнэхээр хичээвэл чадах юм байна” гэж өөрийн эрхгүй урамшсан шүү.
-Аймгийн дунд сургуулиас Америкийн нэгдсэн улсын ахлах сургууль руу шилжин суралцахад хэр ялгаа гарсан бэ?
-Ондоо байлгүй яахав. Энд байхдаа би хичээлдээ гайгүй, даалгавар тийм ч их биш, чөлөөт цаг ихтэй байсан. Харин тэнд очтол даалгавраа хийж орой хүртэл суудаг, ихэнхдээ орчуулган дээр хамаг цагаа зарцуулна. Өдөрт бараг 5-6 цаг бүтэн орчуулга хийдэг. Ер нь даалгавар, хичээлийн ачаалал их юм шиг санагдсан. Манай сургууль ч Аляска мужийн хамгийн сайн сургуульдаа ордог юм байна лээ.
- Хичээлийн хөтөлбөр нь манайхаас хэр өөр вэ?
Ер нь маш өөр юм байна лээ. Тэнд жил болгон зургаан хичээл үзнэ. Өдөр бүр нэг хичээлийг давтан үздэг бөгөөд ингэснээрээ тухайн хичээлийг илүү гүнзгийрүүлж сурдаг мэт санагдсан. Өглөө 8:30 цагт хичээл эхэлдэг ч сурагчид 8:00 гэхэд сургууль дээр ирсэн байх ёстой, өдөр нь 15:30 гэж тарна. Тараад зарим нь дугуйланд явдаг.
-Сургуулиа хэр амжилттай төгссөн бэ?
-Маш амжилттай төгссөн шүү. Учир нь англи хэлийг тийм ч сайн мэдэхгүй очсон үеэ бодоход би сургуулийнхаа valedictory буюу ангийнхаа шилдэг сурагч, сургуулийнхаа шилдэг төгсөгч болж чадсан. Голч оноо нь өндөр, “A” дүн олон сурагчид тус төрөлд хамаарагддаг юм. Мөн төгсөлтийнхөө баяраар үг хэлэх боломж гардаг. Анги бүрээс нэг valedictory сурагч шалгардаг юм. Төгсөлт дөхөөд л дүнгийн жагсаалтаараа манай хөрш айлын, ангийн хүү бид хоёр урд хойноо ороод л яваад байлаа, би бага зэрэг айдастай. Гэхдээ эцэст нь би дүнгийн үзүүлэлтээрээ нэгдүгээрт бичигдэж чадсан.
-Тэгэхээр чи бүр ангийнхаа тэргүүлэх сурагч, сургуулийнхаа шилдэг төгсөгч нь болжээ?
-Харин тэгсэн. Надад тусалж дэмжсэн гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдаг. Ялангуяа Эми ээждээ талархаж явдаг. Эми ээж маань Уналаскагийн дунд сургуульд англи хэлний багш мэргэжилтэй болохоор надад их зааж зөвлөнө. Би ч мэдэхгүй зүйлээ их асууна, надад найз шиг минь л тусалдаг байсан. Энэ дашрамд "Баярлалаа" гэж хэлмээр байна. Шилдэг төгсөгч болсны дараагаар “Анх би ямар мэдлэгтэй ирж байлаа даа?!” гэж энэхүү үр дүнгээс маш их урамшсан.
-Энэ амжилтад чиний ямар арга барил их нөлөөлсөн гэж бодож байна вэ?
Эндээс очихдоо л “амжилттай сурна” гэсэн зорилготой байсан болохоор хичээлийг хамгийн нэгдүгээрт тавьдаг байсан. Нэг үгээр хичээлээс өөр зүйлд тийм ч их сатаарахгүй байсан даа. Төгсөлтийн зургийн цомгон дээр сурагчдын "хамгийн, хамгийн" тодорхойлолтыг бичдэг ба намайг “Хамгийн хичээнгүй сурагч” гэсэн байсан. Мөн гэр бүлийнхнээс гадна манай багш нар их тус болсон. Би ч өөрөө мэдье, суръя гэсэн хандлагатай байсан болохоор надад их сайн.
-Сургуулийнхаа шилдэг сурагч болоод олны өмнө үг хэлэх мөч ямар байв?
-Бага зэрэг сандарсан. Гэхдээ үг хэлэх сурагчид урьдчилаад цаасан дээр бэлтгэчихдэг болохоор харьцангуй гайгүй. Намайг шилдэг болсон гэдгийг мэдээгүй хүүхдүүд үг хэлсний дараа хүрч ирэн мэндчилж “Чамаар бахархаж байна, мундаг байна” хэмээн урмын үгс хайрласан нь надад маш сайхан санагдсан.
-Сурахын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг хэр ашигласан бэ?
-Ашиглаж чадсан шүү. Би хичээлээс гадуурх олон зүйлд хамрагдсан. Жишээ нь би гар бөмбөгийн дугуйланд хамрагдсан ба сургуулийнхаа шигшээ багийн гишүүн нь байсан. Мөн гүйлтийн дугуйлан, ном унших дуртай сурагчдын клуб зэрэгт хамрагдсан.
Мөн би очоод удаагүй байхдаа дахин нэг гадаад хэл сурахаар шийдэж Испани хэлийг сонгосон. Тэгээд Аляска мужийн Испани хэлний олимпиадаас гурван жил дарааллан алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнд мужийн бүх сургуулийн ахлах ангийн 2000 орчим сурагч оролцдог. Америкт ер нь Мексикээс ирсэн хүмүүс их, тиймдээ ч Испани хэлний хэрэг багагүй гардаг.
-Соёлын ялгаанаас болсон хөгжилтэй зүйл тохиолдож байв уу?
-Тиймэрхүү зүйл нэг бус удаа тохиолдсон. Манайхан чинь хүний хөлөн дээр гишгэхээр гар барьдаг. Харин тэнд очоод би хэн нэгний хөлөн дээр гишгэхээрээ хуучин зуршлаараа гарыг нь барьчихдаг байсан. Харин өнөөх хүмүүс нь нэг л сонин хараад байсан юм.
Би тухайн үедээ гайхаад аавдаа хэлтэл “Тэгж гар барих шаардлагагүй ээ, одоо наад зуршлаа боль боль” гэсэн дээ.
-Тэгвэл хөл дээр нь гишгэхээр тэд яадаг юм бол...?
-Зүгээр л “уучлаарай” гэж хэлэхэд л болно.
-Хэр олон найзтай болсон бэ?
-Танилын хүрээгээ мэдээж нэмсэн. Зөндөө ч найзтай болсон шүү. Анх очиход их тус болсон, манай сургуулийн мөн хөрш айлын охин Жессикатай маш сайн найз болсон.